Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Холливудын хамгийн орлоготой бас үнэтэй жүжигчид
Холлиудын од байна гэдэг ашиг орлогын үүд нээгдэнэ гэсэн үг. Энэ бол жүжигчин гэж дуудуулах болсон хүн бүрийн мөрөөдөл. Гэхдээ кино бол бизнес. Бизнесийн хуулийн дагуу л энд ертөнцөд үйл явдал өрнөнө.
Саяхан Forbes Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийг нэрлэсэн. Энэ жагсаалтыг Жонни Депп жилд 75 сая ам.долларын орлого олсноороо тэргүүлсэн юм. Харин бүсгүйчүүдийг Сандра Баллок 56 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. Тэгвэл хэний тоглосон кино хамгийн их ашиг орлого олж чадсан бэ гэдгийг энэ удаад жагсаасан байна.


1.Том Хэнкс

Оскарын шагналт жүжигчин Том Хэнксийн тоглосон кино дэлхийн кино театруудаас  гурван тэрбум 971 сая ам.долларын орлого олжээ. Хамгийн их орлого олсон киногоор нь “Форест Гамп”, “Аполлон 13”. Мөн тэрээр ашиг орлого өндөртэй найруулагч, продюсер юм.



2. Эдди Мерфи

Жүжигчин, найруулагч, зохиолч, дуучин, инээдмийн жүжигчин гээд түүний авьяасыг “ухаж” баршгүй. Түүний тоглосон бүх кино Оскарт нэр дэвшдэг гэдэг. Мерфигийн тоглосон кино нь гурван тэрбум 713.6  сая ам.доллар олжээ. “Беверли-Хиллзийн цагдаа”, “Чөтгөр авсан профессор”, “Шрек”-ийн илжиг гээд түүний дүрүүд нь дэлхий нийтийн танил болжээ.


3.Харрисон Форд

“Индиан Жонс” гэж түүнийг дэлхий нэрлэдэг болжээ. Харрисон Форд энэ жагсаалтын гуравт гурван тэрбум 424 сая ам.долларын орлогоор оржээ.
 



4. Робин Уильямс

Жүжигчний гараагаа “ Марк Минди хоёр” олон ангит киногоор эхэлсэн тэрээр өнөөдөр хоёр тэрбум 962 сая ам.долларын орлого олжээ. Тэрээр 1997 онд  Оскарын эзэн болсон билээ.
 



5. Сэмюэл Л. Джексон

Тэрээр өөрийн жүжигчний гараагаа эхэлснээс хойш 100 дахь кинондоо тоглосон байна. “Forbes”-ийн бичсэнээр түүний тоглосон кино хоёр тэрбум 895 сая ам.долларын орлого олжээ. Түүнийг энэ оны сүүлээр хэд хэдэн кинонд тоглосноор нь харах бололтой.
 

6. Том Круз

Хоёр тэрбум 871 сая ам.долларын орлогоор тэрээр эхний зургаад жагсчээ. Тэрээр сүүлийн 10 жилийн турш маш олон кинонд тоглосон бөгөөд цөөнгүй нь хит болсон аж. “Эрсдэлтэй бизнес”, “Жерри Магуайер” мөн удахгүй “Биелэгдэшгүй даалгавар 4” киногоор үзэгчидтэйгээ уулзана.


7. Морган Фриман

Дэлхийн кино ертөнцийн агуу оддын нэг нь бол Морган Фриман. Түүний тоглосон кинонууд хоёр тэрбум 790 сая ам.доллар цуглуулсан байна.” Гудамжны залуу”, “Хатагтай Дэйзигийн жолооч”, “Шоушенкаас оргосон нь” зэрэг киногоороо Оскарт нэр дэвшсэн ч “ Сая долларын бүсгүй” киноны дасгалжуулагчийн дүрээр авсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан