АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-г боловсруулна

Уул уурхайн яамнаас Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийх, төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд үйлдвэрлэлд бэлэн болгох үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар болжээ.
Асгатын мөнгөний ордод өмнө хийж байсан геологи, хайгуулын ажлын үр дүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох материалыг Төрийн өмчийн хороо, “Монголросцветмет” компаниас төслийн нэгжид гаргаж өгөх юм байна.Тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар баруун бүс нутгийг хөгжүүлэх, экспортын шинэ нэр төрлийг бий болгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцлов.
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлүүдийг Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК эзэмшдэг ч эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн боломжгүй гэдгээ Уул уурхайн яаманд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл