COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Арабчууд хамгийн тансаг онгоцоор аялахыг урьж байна
Нисэх онгоцоор олон цаг зорчино гэдэг хүн хүсээд байх эд биш ээ. Хязгаарлагдмал орчинд олон цаг суугаагаараа байхад тэсвэр алдмаар санагдах үе ч бий. Тэгвэл агаарын аяллыг там биш диваажин болгосон жинхэнэ дээд зэрэглэлийн үйлчилгээг Арабын "Etihad Airways" санал болгож байна. Баян тансгаараа сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг гайхашруулж байгаа Арабын ертөнцийн энэ авиа компани "Airbus A380" болон "Boeing B787 Dreamliner" онгоцыг дээд зэргээр тохижуулж, тусгай үйлчилгээ гаргажээ. Тэд зочид буудлын өрөөнөөс дутахааргүй тав тухтай гурван өрөө бүхий өрөөг зорчигчдод санал болгохын зэрэгцээ бизнес, эдийн засагт хэмнэлттэй суудлаа ч илүү тохилог болгож өөрчилсөн гэнэ.

Унтлагын 2 болон зочлох тухлах өрөөтэй мөн тусдаа ариун цэврийн өрөөтэй энэ онгоцны VIP үйлчилгээг авахыг хүсвэл нэг талдаа гэхэд 12 мянган фунтийн үнэ төлөх юм байна.

Хэрэв VIP өрөөгөөр үйлчлүүлэхээр авсан бол онгоцны үйлчлэгч ч биш тусгай бэлтгэсэн мэргэжлийн хувийн үйлчлэгч, туслах зөвхөн танд зориулан үйлчлэх гэнэ.

Онгоцны VIP хэсэгт тусгай зорчигчдод зориулсан лобби маягийн орон зай бий болгожээ. Энд зорчигчид амарч тухалж, хоорондоо яриа өрнүүлж болно.

Дээрх VIP өрөөнөөс гадна зүгээр тухтай зорчъё гэж бодсон бизнес ангиллын хүмүүс унтах ортой энэ үйлчилгээг ч сонгож болно.

Тэдэнд хооллох тухтай ширээ сандлыг ч бас гаргаж өгсөн байна.

Мөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид ийм тухтай орчин яриа өрнүүлэх, хооллох боломжтой.

0 Сэтгэгдэл