АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Н.Тэгшбаяр Oлон улсын атомын энергийн агентлагын хуралд оролцож байна
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамир нар Олон улсын атомын энергийн агентлагын Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцож байна. 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болж буй уг хуралд Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцдог уламжлалтай юм.
Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд хэрэгжүүлж буй төслүүдээ хэрхэн сайжруулах, цацрагийн аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор бүсийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, анагаах ухааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Мөн цацрагийн аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх, цөмийн хэрэглээг энхийн зорилгоор ашиглах, амжилттай туршлага, боломжийг ашиглан үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах юм.
Өнөөдөр тэд үндэсний хөтөлбөрийн төсөөллийн тэмдэглэл болон хөтөлбөрийн зарчмыг хянан үзэхэд дэмжлэг үзүүлэх, бүсийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэрэгжих хөтөлбөрийн бэлтгэл хангах зэрэг ажлуудыг хэлэлцэж буй юм байна.
Дашрамд дурдахад ОУАЭА-ын ТХА-ны хөтөлбөрийн хүрээнд манай улсад цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг болсон. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрийн шугамаар нэгдүгээр эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хавдрыг эсийн түвшинд оношлох спект гамма камерийг, холбогдох мэргэжилтнийг гурван жил сурган хүлээлгэн өгсөн юм.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамир нар Олон улсын атомын энергийн агентлагын Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцож байна. 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болж буй уг хуралд Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцдог уламжлалтай юм.Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд хэрэгжүүлж буй төслүүдээ хэрхэн сайжруулах, цацрагийн аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор бүсийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, анагаах ухааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Мөн цацрагийн аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх, цөмийн хэрэглээг энхийн зорилгоор ашиглах, амжилттай туршлага, боломжийг ашиглан үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах юм.

0 Сэтгэгдэл