“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
А.Жоли: Хэзээ ч зөв хүнтэй учирна гэж бодож байсангүй
Жүжигчин Анжелина Жоли "ELLE" сэтгүүлийн сүүлийн дугаарт ярилцлага өгч, нүүрийг нь чимжээ. Сүүлийн хэдэн жил кинонд тоглохоос илүү найруулах ажилд анхаарч, бас эрүүл мэндийн санаа зовоосон асуудал ч гарч ирж, олон юм үзэж туулсан тэрээр хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьжээ.
Тогтворгүй гэр бүлд төрж өссөн болохоороо сайхан гэр бүлийн тухай ойлголт ч үгүй, тэгж амьдарна гэж огтхон ч төсөөлдөггүй байсан тухайгаа А.Жоли ярьжээ. Тийм ч учраас 20 гаруйхан настай залуу бүсгүй байхдаа хоёр ч удаа гэрлэлт нь бүтэлгүйтэж, заримдаа бусдын гайхашруулам этгээд үйлдэл хийдэг байж. Харин Брэд Питтэй учирснаар тэр жинхэнэ хайр дурлал, насныхаа ханийг олсон гэдгээ бахархалтайгаар өгүүлжээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэж зүй ёсоор хэлэгддэг Анжелина Жоли хэлэхдээ “Би хэзээ ч хүүхэдтэй болно, хэзээ ч ингэж аз жаргалтайгаар дурлана, зөв хүнтэй учирна гэж бодож байгаагүй. Миний хувьд сайхан гэр бүл гэдэг үлгэрт л гардаг гэж боддог байсан. Гэвч Б.Питтэй учирснаар амьдрал минь өөрчлөгдсөн” гэж ярьжээ.
А.Жолигийн хамгийн сүүлд тоглосон “Maleficent” кино дэлхийн театруудаар нээлтээ хийж байгаатай холбогдуулан тэрээр дээрх ярилцлагыг өгсөн юм. Тэрээр өчигдөр гэхэд Их Британийн Кенсингтон ордонд киноны нээлтийн хүлээн авалтад Брэд Питт болон том хүү Мэддоксын хамт оролцжээ.






Жүжигчин Анжелина Жоли "ELLE" сэтгүүлийн сүүлийн дугаарт ярилцлага өгч, нүүрийг нь чимжээ. Сүүлийн хэдэн жил кинонд тоглохоос илүү найруулах ажилд анхаарч, бас эрүүл мэндийн санаа зовоосон асуудал ч гарч ирж, олон юм үзэж туулсан тэрээр хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тогтворгүй гэр бүлд төрж өссөн болохоороо сайхан гэр бүлийн тухай ойлголт ч үгүй, тэгж амьдарна гэж огтхон ч төсөөлдөггүй байсан тухайгаа А.Жоли ярьжээ. Тийм ч учраас 20 гаруйхан настай залуу бүсгүй байхдаа хоёр ч удаа гэрлэлт нь бүтэлгүйтэж, заримдаа бусдын гайхашруулам этгээд үйлдэл хийдэг байж. Харин Брэд Питтэй учирснаар тэр жинхэнэ хайр дурлал, насныхаа ханийг олсон гэдгээ бахархалтайгаар өгүүлжээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэж зүй ёсоор хэлэгддэг Анжелина Жоли хэлэхдээ “Би хэзээ ч хүүхэдтэй болно, хэзээ ч ингэж аз жаргалтайгаар дурлана, зөв хүнтэй учирна гэж бодож байгаагүй. Миний хувьд сайхан гэр бүл гэдэг үлгэрт л гардаг гэж боддог байсан. Гэвч Б.Питтэй учирснаар амьдрал минь өөрчлөгдсөн” гэж ярьжээ.
А.Жолигийн хамгийн сүүлд тоглосон “Maleficent” кино дэлхийн театруудаар нээлтээ хийж байгаатай холбогдуулан тэрээр дээрх ярилцлагыг өгсөн юм. Тэрээр өчигдөр гэхэд Их Британийн Кенсингтон ордонд киноны нээлтийн хүлээн авалтад Брэд Питт болон том хүү Мэддоксын хамт оролцжээ.







0 Сэтгэгдэл
f
gaihaltai busgui
2014.05.29
























