Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
“Гэгээн муза” олон улсын театрын их наадам өнөөдөр нээлтээ хийнэ
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадмыг 2003 оноос эхлэн “Гэгээн муза академи” /тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ байсан/ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран томоохон компаниудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулж ирсэн юм.

Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн “Гэгээн муза” наадамд хот хөдөөгийн 20 шахам театр, продакшны 400 орчим уран бүтээлчид өрсөлдөж 100 гаруй шилдэг уран бүтээлчид алтан цомын эзнээр шалгарсан бөгөөд шилдгийн шилдэг 10 уран бүтээл тодорсон байна.
“Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний баярыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг бий болгон тухайн оноосоо олон улсын наадам болон өргөжсөн түүхтэй. Өнгөрсөн жилийн наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцон театр судлаач, найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Харин энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗОрны уран бүтээлчид өрсөлдөн, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллана. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх юм. Ийнхүү тун удахгүй шилдгүүдээ торуулах “Гэгээн муза” наадам өнөөдөр УДЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Кихот ноён” жүжгийн эхлэлд албан ёсны нээлтээ хийж зохион байгуулагчид болоод шүүгчид, оролцогчдоо алдаршуулан танилцуулна.
“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.
Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
“Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
“Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
Дуулалт жүжгийн төрөлд:
Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
Хүүхдийн жүжгийн төрөлд
УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"
ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
Нэг хүний жүжгийн төрөлд
“Тэнгэрийн аялгуу” /Монгол/
Наташагийн мөрөөдөл” /Монгол/
“Солиорол” /Монгол/
“Бичлэг” /Монгол/
“Шүтээн гэмээр диван” /Монгол/
“Хүний дуу хоолой” /Тува/
“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
“Гэгээн муза-11” наадмын сонгон шалгаруулалтын хүрээнд тайзнаа тоглогдох жүжгүүдийн хуваарыг хүргэе.

0 Сэтгэгдэл