Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Банжиг тоглоомыг соёлын өвд бүртгүүлнэ
Ховд аймгийн Чандмань суманд ихэд дэлгэрч, үе уламжлагдан ирсэн банжиг гэх тоглоомыг нутгийн иргэд соёлын биет өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус сумын иргэн Д.Нямдаваагийн санаачилгаар “Чандмань-Гэгээн өглөө” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Ховд аймгийн Чандмань сумын нийт иргэдийн дунд банжигийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мөн нутгийн иргэд банжиг тоглоомыг соёлын биет бус өвд бүртгүүлэх ажилтай холбогдуулж шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулж, санал санаачилгыг гаргаж байгаа бөгөөд үүний нэг нь Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёлын өвийн газарт хүсэлт гаргасан явдал юм. Уг ажил биеллээ олсноор Монгол Улсын соёлын биет бус өвийн тоо нэгээр нэмэгдэх аж.

   Дашрамд сонирхуулахад банжиг нь  нэгэн төрлийн хөлөгт тоглоом бөгөөд үүнийг тоглосноор хүмүүсийн сэтгэхүйн цар хүрээ тэлэх, гүйлгээ ухаан суух, шударга зан чанартай болох гэх мэт олон ач холбогдолтойн дээр хөдөлгөөн, эв дүйг ихээр шаарддаг өвөрмөц бөгөөд сонирхолтой тоглоом аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан