“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Ж.Клуни сүйт бүсгүйдээ 700 мянган долларын бөгж бэлэглэжээ
53 насандаа хоёр дахь удаагаа хуримаа хийхээр шийдсэн жүжигчин Жорж Клуни найз бүсгүйдээ 450 мянган фунт буюу 750 гаруй мянган долларын үнэтэй, долоон каратын алмаазан шигтгээтэй платинум бөгж сүйн бэлзэг болгон бэлэглэжээ. Жорж Клуни найз бүсгүйгээ Синди Кроуфордын нөхөр Рэнде Герберийн төрсөн өдөрт дагуулан ирэх үед энэ бөгж олны нүдэнд тусч, сүй тавьсан гэдэг нь мэдэгдсэн. 1990-ээд оны эхээр анхны эхнэрээсээ салсны дараа дахин хэзээ ч хүнтэй гэрлэхгүй гэж ам гарч байсан Жорж Клуни олон бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байсны эцэст Британийн хуульч бүсгүй Амал Аламуддинтэй гэрлэхээр сэтгэл шулууджээ. Жулиан Ассанжийн өмгөөлөгч гэдгээрээ танигдсан 36 настай хууль бүсгүй Леваны Бейрутад төрсөн ч улс төрийн үймээн самууны улмаас гэр бүлээрээ нутгаа орхиж, Их Британид суурьшжээ. Түүний аав эдийн засгийн чиглэлээр их сургуульд багшилдаг профессор бол ээж нь гоо үзэсгэлэнгээрээ улсдаа цуутай, Леваны Элизабет Тэйлор гэгддэг сайхан бүсгүй байжээ. Тэд өнгөрсөн онд ажил хэргийн уулзалтын үеэр танилцсан бөгөөд Холливудын хамгийн сайхан эр гэгдэх Жорж Клуниг араасаа нэлээд гүйлгэж байж утасны дугаараа өгч, болзсон гэнэ.

0 Сэтгэгдэл