“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Мөнгө төлөөд юу хамаагүй эвдэж бухимдлаа тайлж болно гэнэ
Америкийн Айдахо мужийн Бойсе хотноо хүмүүсийн бухимдлыг тайлах зорилготой нэгэн компани өнгөрсөн сард нээгджээ. Ямар нэгэн тохиолдлоос болоод сэтгэл нь тавгүйтэж байж сууж чадахгүй байгаа хэн нэгэн Das Breakroom компанид очиж гурван доллар төлөөд бейсболын цохиур, өөр ямар нэгэн зэвсгээр гэр ахуйн ямар нэгэн тавилга, цахилгаан хэрэгсэл эвдэлж бухимдлаа тайлж болно гэнэ. Уурлаж бухимдсан хэн нэгэн ойр орчимдоо, бусдад хор хөнөөлгүйгээр бухимдлаа тайлах арга олохоос үүдэн компани байгуулдагчид ийм санаа бодож олсон гэнэ. Компанийг үүсгэн байгуулагч Том Фарренкопф энэ тухайгаа “миний үйлчлүүлэгчид гэр ахуйн ямар ч тавилга, компьютер, хувилах машин зэрэг цахилгаан хэрэгсэл, сав суулга юуг ч эвдэж болно. Бид бас ажлын дараа, юм уу өглөө эрт гээд тодорхой цагуудад хямдралтай үйлчилнэ. Яахав ямар бараа эвдэлж хэмхлэхээс шалтгаалаад үнэ нь өөр өөр л дөө” гэжээ.
Хотын иргэд ч энэ компаниар дуртайяа үйлчлүүлдэг болж байгаа юм байна. Эндэхийн иргэн Линдси Шульц гэдэг эмэгтэй “Миний хувьд бүтэн долоо хоног гунигтай өнгөрлөө. Тэгээд яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж байсан. Тэгээд энд ирж бүтэн хайрцаг эд зүйл эвэдэлсэн чинь дотор онгойчихлоо” гэж ярьжээ.
Америкийн Айдахо мужийн Бойсе хотноо хүмүүсийн бухимдлыг тайлах зорилготой нэгэн компани өнгөрсөн сард нээгджээ. Ямар нэгэн тохиолдлоос болоод сэтгэл нь тавгүйтэж байж сууж чадахгүй байгаа хэн нэгэн Das Breakroom компанид очиж гурван доллар төлөөд бейсболын цохиур, өөр ямар нэгэн зэвсгээр гэр ахуйн ямар нэгэн тавилга, цахилгаан хэрэгсэл эвдэлж бухимдлаа тайлж болно гэнэ. Уурлаж бухимдсан хэн нэгэн ойр орчимдоо, бусдад хор хөнөөлгүйгээр бухимдлаа тайлах арга олохоос үүдэн компани байгуулдагчид ийм санаа бодож олсон гэнэ. Компанийг үүсгэн байгуулагч Том Фарренкопф энэ тухайгаа “миний үйлчлүүлэгчид гэр ахуйн ямар ч тавилга, компьютер, хувилах машин зэрэг цахилгаан хэрэгсэл, сав суулга юуг ч эвдэж болно. Бид бас ажлын дараа, юм уу өглөө эрт гээд тодорхой цагуудад хямдралтай үйлчилнэ. Яахав ямар бараа эвдэлж хэмхлэхээс шалтгаалаад үнэ нь өөр өөр л дөө” гэжээ. Хотын иргэд ч энэ компаниар дуртайяа үйлчлүүлдэг болж байгаа юм байна. Эндэхийн иргэн Линдси Шульц гэдэг эмэгтэй “Миний хувьд бүтэн долоо хоног гунигтай өнгөрлөө. Тэгээд яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж байсан. Тэгээд энд ирж бүтэн хайрцаг эд зүйл эвэдэлсэн чинь дотор онгойчихлоо” гэж ярьжээ.
0 Сэтгэгдэл
























