АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Алт олборлогчдод 200 тэрбум төгрөгийн зээл олгоно
Уул уурхайн салбар хэдийгээр уналтын байдалд орсон ч алт тушаалт өмнөх жилүүдээс өсч байна. Он гарснаас хойш Монголбанк хоёр тонн гаруй алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Алт тушаалт ингэж өссөн нь Алтны худалдааг ил тод болгох, татварын хувь хэмжээг бууруулсантай холбоотой хэмээн эдийн засагчид хэлж байна. Одоогоор манай улсад 75 компани алт олборлож байна. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд “Алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ”-ний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ одоогоор 35 компани гаргаад байна. Компаниуд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, тухайн орд нь хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлага хангах ёстой аж. Шаардлага хангасан компаниудад энэ онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт гэж 200 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Үүнээс гадна алт тушаах, зээлээ эргүүлэн төлөх үүргээ бүрэн биелүүлбэл цаашид дунд болон урт хугацааны эргэлтийн хөрөнгө оруулалт өгөх бололцоо бий ажээ.
Үүнээс гадна алт тушаах, зээлээ эргүүлэн төлөх үүргээ бүрэн биелүүлбэл цаашид дунд болон урт хугацааны эргэлтийн хөрөнгө оруулалт өгөх бололцоо бий ажээ.
0 Сэтгэгдэл
























