“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Өөрөөсөө ч харшил авдаг өвчин байна
Их британийн 7 настай сурагч Жуниор Ракрофт гадаад ертөнцтэй харьцаж чаддагүй юм бүхнээс харшил авдаг нэгэн. Тэр самар, муур, нохой, адуу, далайн гахай, туулай, тоос, өвснөөс харшил авдаг төдийгүй өөрөөсөө ч харшилтай гэнэ.
Түүний ангийн багш нь нэг удаа Жуниорыг хичээл дээрээ сууж байхдаа үсээ гараараа илж байгаад гэнэт гарнаасаа эхлэн улайн хордлогын шинж илрээд аажмаар хүзүү нүүр нь улайгаад байна хэмээн ээж рүү нь утастжээ.
“Үсээрээ оролдож сууж байснаа тэр дороо л гар, хүзүү нь улайгаад эхэллээ гэж багш нь ярьсан. Бид учрыг нь ололгүй гайхаад эмчид үзүүлээд хүү маань өөрийнхөө үснээс харшил авсан байна гэж мэдсэн. Ер нь яах ийхийн зуургүй л бүх бие нь улайгаад юм туурдаг юм” гэж ээж нь ярьжээ.
Одоо эднийхэн хүүгээ элдэв зүйлд ойртуулахгүй, түүнийг байхад гэр орноо ч цэвэрлэхгүйг хичээж байдаг болсон гэнэ.
Ээж Пуалынх нь ярьснаар бол хүүгээ ой хэртэй байхад нь хүзүүн дээр нь үнстэл харшлын шинж илрээд эхэлсэн гэнэ. Гайхаад байтал хүүгээ үнсэхийн өмнө ээж нь самар идэж байгаад уруул дээр нь самрын үртэс наалдчихсан байж л дээ. Бусад эд зүйлээс хордох нь ч яана гэхэв, өөрөө өөрөөсөө харшил авах нь хэцүү юм даа гэж ээж нь ярьж байна.
Их британийн 7 настай сурагч Жуниор Ракрофт гадаад ертөнцтэй харьцаж чаддагүй юм бүхнээс харшил авдаг нэгэн. Тэр самар, муур, нохой, адуу, далайн гахай, туулай, тоос, өвснөөс харшил авдаг төдийгүй өөрөөсөө ч харшилтай гэнэ. Түүний ангийн багш нь нэг удаа Жуниорыг хичээл дээрээ сууж байхдаа үсээ гараараа илж байгаад гэнэт гарнаасаа эхлэн улайн хордлогын шинж илрээд аажмаар хүзүү нүүр нь улайгаад байна хэмээн ээж рүү нь утастжээ.

0 Сэтгэгдэл