“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Найзыгаа тэвэрсэний төлөө эмэгтэйчүүдийг баривчилжээ
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид хоёр хятад бүсгүйг олон нийтийн газарт биеэ үнэлж садар самуун явсан хэмээн цагдаа нар баривчилсан байна. Хэргийн учир нь таван одтой Emirates Palace зочид буудлын ажилчин хятад гаралтай нэг бүсгүй төрсөн өдрөө нутгийхаа нэг эмэгтэй, балбаас ирсэн гурван эрэгтэйтэй хамт тэмдэглэсэн юм байна. Найзууд нь түүнд бэлэг өгөхөд тэрээр баярласандаа эрчүүдийн нэгийг тэвэрч талархлаа илэрхийлсэн нь л түүнийг торны цаана оруулсан гэнэ.
Хятад бүсгүйн өмгөөлөгч Фаиза Мусса “Найзууд нь баяр хүргэсний төлөө тэд бие биенээ тэврэх чинь байдаг л зүйл. Ганцхан энэ үйлдлийг нь харсан цагдаа л өөрийнхөө үзэмжээр шийдсэн хэрэг” гэсэн байна.
Саатуулагдсан хоёр эмэгтэйд одоо шоронд хоригдох ял нүүрлэж байна. Гэхдээ өмгөөлөгч хэр ажиллаж шүүхийн өмнө тэр хоёрыг өмнө нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, сайн хүмүүжилтэй, бүр онгоноороо байгаа гэдгийг баталж чадвал хэргээс мулталж магадгүй юм гэж etotupo.ru сайтад бичжээ.
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид хоёр хятад бүсгүйг олон нийтийн газарт биеэ үнэлж садар самуун явсан хэмээн цагдаа нар баривчилсан байна. Хэргийн учир нь таван одтой Emirates Palace зочид буудлын ажилчин хятад гаралтай нэг бүсгүй төрсөн өдрөө нутгийхаа нэг эмэгтэй, балбаас ирсэн гурван эрэгтэйтэй хамт тэмдэглэсэн юм байна. Найзууд нь түүнд бэлэг өгөхөд тэрээр баярласандаа эрчүүдийн нэгийг тэвэрч талархлаа илэрхийлсэн нь л түүнийг торны цаана оруулсан гэнэ. Хятад бүсгүйн өмгөөлөгч Фаиза Мусса “Найзууд нь баяр хүргэсний төлөө тэд бие биенээ тэврэх чинь байдаг л зүйл. Ганцхан энэ үйлдлийг нь харсан цагдаа л өөрийнхөө үзэмжээр шийдсэн хэрэг” гэсэн байна.
Саатуулагдсан хоёр эмэгтэйд одоо шоронд хоригдох ял нүүрлэж байна. Гэхдээ өмгөөлөгч хэр ажиллаж шүүхийн өмнө тэр хоёрыг өмнө нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, сайн хүмүүжилтэй, бүр онгоноороо байгаа гэдгийг баталж чадвал хэргээс мулталж магадгүй юм гэж etotupo.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
























