“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Нярай хүүхдийн хөлийг эмч гэмтээжээ
ОХУ-ын алс дорнодын хязгаарын Уссурын хүүхдийн нэг эмнэлгийн эмч хоёр сартай хүүхдийг үзэх үедээ нярай хүүхдийн хоёр хөлийг гэмтээсэн явдал гарчээ. Энэ талаар бяцхан хүүхдийн ээж Оксана Новоселова эмэгтэй, эмч хүүг нь үзэхдээ хоёр хөлийг нь дэндүү чангаар хоёр тийш нь татаж гэмтээсэн гэжээ. “Би эмчийн өрөөнд ороод картаа өгөөд хүүхдээ үзлэгийн оронд дээр нь хэвтүүлсэн. Намайг хол бай гэхээр нь би холдоод зогссон. Тэгээд харж байсан чинь хүүхдийн минь хөлийг алцайлгаад, тэгтэл “нурх” хийж дуугарах чимээ гарсан” гэж хүүхдийн ээж ярьжээ.
Үнэхээр эмнэлгийн шинжилгээний рентген зургаар нярай хүүхдийн дунд чөмөг, сүүж бэртсэн нь нотлогдсон болохоор хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.
“Одоо энэ хэргийг шалгаж эхэлж байна. Хүүхэд эрүүл байсан эсэх, эмч хэрхэн яаж хандсан гээд тодруулах асуудал байна” гэж Приморийн хязгаарын прокурорын туслах Елена Телегина хэлжээ. Рентгенээр авсан зургаар бол нярай хүүхэд аарцагны ясандаа хүнд гэмтэл авсан нь харагдсан байна. Одоо хүүхэд гэмтэл согогийн эмнэлэгт асруулж байгаа ч хүүхдийн эцэг эх нь Приморийн эрүүл мэндийн газарт гомдол гаргаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл