Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Playtime-2014” наадмын бүртгэл энэ сарыг дуустал үргэлжилнэ
Амьд хөгжмийн 13 дахь удаагийн “Playtime-2014” наадам долдугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд энэ жил наадамд 30-35 хамтлаг тоглох ажээ.

Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох юм. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид хэлсэн.

 “Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу, чадварлаг хамтлагийг гаргаж ирэх, чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа бөгөөд шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүтэн “сэт”  тоглолтоо хийх ажээ. Түүнчлэн энэ жилийн наадмаар урилгаар оролцох “The Lemons” хамтлаг гурав дахь шинэ цомогт орсон дуунуудаасаа тоглох гэнэ.

Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “МумийТролль”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм.

Ийнхүү хоёр өдрийн туршид Гачууртын “Монгол шилтгээн”-ий задгай талбайд майхнаа байрлуулан “амьд” хөгжим сонсч, эрх чөлөөгөө мэдрэх цаг ойртсоор.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан