“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Өндөр настан эр манай гариг дээр байхгүй мөнгө нэхэмжилжээ
Америкийн иргэн Нью-Йоркийн өндөр настан Антон Пурисима хотынхоо эрх баригчид, хэд хэдэн компанийг өөрт нь хохирол учруулсан хэмээн мөнгөн төлбөр нэхсэн байна. Ганцхан түүний нэхэж байгаа мөнгө нь хүний санаанд оромгүй, 2-ын ард 36 тэгтэй буюу хоёр ундициллион доллар юм.
62 настай түүнийг хохироосон хүмүүс нь хотын дарга, Нью-Йоркийн тээврийг удирдах газар, хэд хэдэн дэлгүүр, хоёр эмнэлэг, бас нэг нохойн эзэн гэнэ.
Гомдлын жагсаалт ер нь нэлээд урт гэнэ. Энд хүний эрхийг зөрчсөн, амь насыг нь хөнөөхийг завдсан, золбин нохой хурууг нь хазсан, эмнэлэгт биеэ үзүүлж байхад нь хоёр хятад зурагчин зургийг нь зөвшөөрөлгүй авсан зэрэг өөрийнх нь эрхийг зөрчсөн зүй бус үйлдлүүд оржээ.
Энэ бүхнээс болж түүний хохирсон хохирол нь мөнгөөр илэрхийлэх аргагүй ч өөрөө математикч хүний хувьд дээрх хэмжээний мөнгөөр тооцоолж нэхэмжилж байгаа юм гэнэ. Тэр бас хохирол барагдуулах өргөдөлдөө нохойд хазуулсан хурууныхаа зургийг хавсаргажээ.
The New York Post сонинд бичсэнээр бол Антон Пурисимагийн нэхэмжилж байгаа ийм хэмжээний мөнгө манай гариг дээр байхгүй гэнэ. АНУ-ын дотоодын нийт бүтээгдхүүн 17 триллион доллар бол манай дэлхрийн нийт эдийн засаг 75 триллион доллараар хэмжигддэг байна.
goe helsen
өгч болно оо ганцхан сая жил хүлээчэх гэж хэлчих
эргүй дух вэ
Америкийн иргэн Нью-Йоркийн өндөр настан Антон Пурисима хотынхоо эрх баригчид, хэд хэдэн компанийг өөрт нь хохирол учруулсан хэмээн мөнгөн төлбөр нэхсэн байна. Ганцхан түүний нэхэж байгаа мөнгө нь хүний санаанд оромгүй, 2-ын ард 36 тэгтэй буюу хоёр ундициллион доллар юм. 62 настай түүнийг хохироосон хүмүүс нь хотын дарга, Нью-Йоркийн тээврийг удирдах газар, хэд хэдэн дэлгүүр, хоёр эмнэлэг, бас нэг нохойн эзэн гэнэ.
Гомдлын жагсаалт ер нь нэлээд урт гэнэ. Энд хүний эрхийг зөрчсөн, амь насыг нь хөнөөхийг завдсан, золбин нохой хурууг нь хазсан, эмнэлэгт биеэ үзүүлж байхад нь хоёр хятад зурагчин зургийг нь зөвшөөрөлгүй авсан зэрэг өөрийнх нь эрхийг зөрчсөн зүй бус үйлдлүүд оржээ.
Энэ бүхнээс болж түүний хохирсон хохирол нь мөнгөөр илэрхийлэх аргагүй ч өөрөө математикч хүний хувьд дээрх хэмжээний мөнгөөр тооцоолж нэхэмжилж байгаа юм гэнэ. Тэр бас хохирол барагдуулах өргөдөлдөө нохойд хазуулсан хурууныхаа зургийг хавсаргажээ.
The New York Post сонинд бичсэнээр бол Антон Пурисимагийн нэхэмжилж байгаа ийм хэмжээний мөнгө манай гариг дээр байхгүй гэнэ. АНУ-ын дотоодын нийт бүтээгдхүүн 17 триллион доллар бол манай дэлхрийн нийт эдийн засаг 75 триллион доллараар хэмжигддэг байна.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ЭНЭ ИХ МӨНГИЙГ ҮЙЛДВЭРЛЭХЭД ЭНЭ ӨВГӨНИЙ НАС ХҮРЭХ БОЛОВ УУ. ККККК
2016.04.29
2014.05.20
2014.05.19
2014.05.19
























