АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Уул уурхайн үндэсний ассоциаци дараагийн ерөнхийлөгчөө сонгохоор товложээ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох юм байна. Тус ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор товложээ.
Хуралдааны үеэр ассоциацийн тэргүүн Д.Дамба өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах аж. Дөрвөн жилд нэг удаа ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд энэ удаагийнх 7 дахь удирдлага нь юм байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци 1994 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай болон үйлчилгээ, ханган нийлүүлэгч гээд нийт 218 гишүүнтэй бөгөөд үүнээс 154 нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Уул уурхайн үндэсний ассоциаци гишүүдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээллээр хангах, төрөөс явуулж буй бодлогод тэдний үзэл бодол, саналыг тусгуулахад анхаарч, олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтууд зохион байгуулж иржээ.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт болох юм байна. Тус ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор товложээ.Хуралдааны үеэр ассоциацийн тэргүүн Д.Дамба өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах аж. Дөрвөн жилд нэг удаа ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд энэ удаагийнх 7 дахь удирдлага нь юм байна. Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци 1994 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай болон үйлчилгээ, ханган нийлүүлэгч гээд нийт 218 гишүүнтэй бөгөөд үүнээс 154 нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Уул уурхайн үндэсний ассоциаци гишүүдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээллээр хангах, төрөөс явуулж буй бодлогод тэдний үзэл бодол, саналыг тусгуулахад анхаарч, олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтууд зохион байгуулж иржээ.
0 Сэтгэгдэл
























