Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүүхдүүдэдээ зориулан толилуулна
Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулгалаа. Тус хамтлагийнхан өмнө нь “Баавгай дуулах уу”? хүүхдийн жүжгийг тайзнаа амилуулж бяцхан үзэгчдэдээ бэлэг барьж байсан бол энэ удаад удахгүй тохиох "Эх үрсийн баяр"-т зориулан диснейн "Аладдин" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг "3D" хэлбэрээр шинэлэг, өнгө аястай тавихаар болсон байна.

Хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжтой. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-нээс эхлэн Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглогдох юм. Мөн энэ дашрамд жүжгийг хүүхдүүд ээ хүргэхэд дэмжсэн байгууллагууд: "Соёл, Спорт аялал жуулчлал"-ын яам, "Скатейл" группын хамт олондоо талархал илэрхийлье. Түүнчлэн дашрамд дуулгахад, уг жүжгийн зохиолыг "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичсэн бөгөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл



















