Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
4 настай хүүхэд өдөрт 437 асуулт асуудаг
Хүүхэд шиг хөөрхөн амьтан хаана байна. Бид хүүхдээ энхрийлж хайрлахаа мэддэг атлаа тэднийхээ тухай хэр сайн мэдэх вэ. Хүүхдийн тухай сонирхолтой 15 баримт энэ байна.

1.    Гурван настай хүүхдийн хоолой зоогийн газарт дүүрэн суугаа насанд хүрсэн 200 хүнийхээс илүү чанга байдаг.

2.    Дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар 437 асуулт асуудаг. Мэдээж энэ асуултын ихэнх нь “Яагаад” байдаг.

3.    Амьдралын эхний нь  нэг жилд хүүхдийн бие организмд 145 литр шүлс бий болдог.

4.    Хүүхэд анхны 2 жилдээ нийтдээ 150 км газар мөлхдөг

5.    Хүүхэд амьдралынхаа эхний 10 жилд хоёр цаг тутамд нэг шинэ үг сурдаг

6.    Хүүхэд хаврын улиралд илүү өсдөг

7.    Хүний нүд анх төрөхөд байснаасаа нэмж өсдөггүй бол хамар насан туршид өссөөр байдаг

8.    Хүүхэд төрөхдөө тархиндаа 14 тэрбум эстэй төрдөг бол энэ нь насан туршид нэмэгддэггүй, харин жил бүр хорогддог байна. 25 наснаас хойш бол өдөр тутам 100 мянгаар цөөрдөг гэнэ.

9.    Бага насны хүүхдийн биед 300 орчим яс байдаг бол насанд хүрэхэд энэ тоо цөөрдөг гэнэ

10.    Хүүхэд гурван нас хүртлээ зүүдэндээ юм “хардаггүй”. Харин 3-8 насандаа том хүний насан туршдаа үзсэн зүүднээс илүүг үздэг байна.

11.    Гэр бүл салсан айлын хүүхдийн өсөлт ерийн гэр бүлийнхээс дутмаг байдаг.

12.    Нигер улсад хамгийн олон ихэр буюу 11 хүүхэд тутмын нэг нь ихэр байдаг бол Японд эсрэгээрээ 250 төрөлтөд нэг ихэр ногддог гэнэ.

13.    Шинэ төрсөн хүүхэд нулис гарган уйлдаггүй. Жинхэнэ нулимс төрсний дараа 3-12 долоо хоногийн дараа л бий болдог.

14.    Шинэ төрсөн хүүхдийн зүрх минутад 130-160 цохьдог нь насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин хурдан байдаг.

15.    Шинэ төрсөн хүүхэд эхлээд ертөнцийг хар цагаанаар хардаг. Харин хоёр долоо хоногийн дараанаас өнгө ялгаж эхэлдэг байна.
1 Сэтгэгдэл
Хөөрхөн юм бэ
Хамгийн их уншсан