Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
“Gangnam Style”-ийг үзэх зуур 100 давхар 20 барилга босгох байж
Өмнөд Солонгосын дуучин PSY-гийн “Gangnam Style” дууны клипийг “Youtube”-д хоёр тэрбум удаа үзсэнээр дэлхийн дээд амжилт тогтоогоод буй. 4:12 минут үргэлжилдэг энэ видеог хоёр тэрбум удаа үзсэн гэхээр нийтдээ 140 сая цаг буюу 16 мянган жил болж байгаа юм. Хүн төрөлхтний хэдэн мянган үеийг элээх хугацаа гэсэн үг. Харин ажлын цагаар тооцвол 50 сая хүн нэг цаг хөдөлмөрлөх хугацаа.  Энэ хугацаанд хүн төрөлхтөн юу хийж болох байж вэ гэдгийг “Economist” сэтгүүл хэдхэн жишээгээр харуулжээ. Тухайлбал, энэ хугацаанд АНУ-ын хамгийн алдартай барилга болох “Empire State Building” шиг томоохон барилга 20-ийг, дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа” шиг байгууламж зургааг, Египетийн пирамид дөрвийг, алдарт Стоунхэнж шиг түүхэн дурсгалт газар тавыг босгож, Лондонгийн олимпын парк хоёрыг байгуулж, Википедиагийнх шиг асар том мэдээллийн сан хоёрыг ч бүтээж болох байжээ. Хүн төрөлхтөн ийм үнэтэй цаг хугацааг “Gangnam Style” үзсээр өнгөрүүлжээ. Гэвч бидэнд бас хааяа ч гэсэн амарч зугаацах эрх бий гэж цайруулж болох л юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан