Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
“Хайрын цоож”-ноос болоод гүүр нурах нь
Парисыг хайр, дурлалын хот гэдэг. Иймдээ ч дурлагсад, хуримлагчид бал сараа энэ хотод өнгөрөөх нь элбэг. 2008 онд хамгийн анх Парисын Сена мөрөн дпээр Урлагийн гүүрэн дээр хоёр залуу хайр сэтгэлээ бат бөх байхын бэлгэдэл болгож цоож зүүснээс хойш энэ ёслол түгэж энэ хотод очсон бүхэн тэнд цоож зүүдэг болсон гэнэ. Улмаар энэ нь зөвхөн Урлагийн гүүр биш болж Сена мөрөн дээрх 8 гүүр, Сен Мартены суваг дээгүүрх гурван гүүр ч ийм ёслолд өртжээ.

Гэтэл Парист зочилсон гадныхан төдийгүй, эндхийн оршин суугчид нь энэ ёслолд татагдан орсноор одоо гүүрэн дээрх хайрын цоож 700 мянгаас нэг саяар тоологдох болж өдөртөө хэдэн зуугаар нэмэгддэг болсон байна.

Хэдхэн сарын өмнө Парис хотын зөвлөл залуу зураач, зохион бүтээгч, урчуудын эвлэлд хандан дурлагсдад зориулсан тусгай булан талбай бий болгох санаачилга гаргахын уриалсан байна.

Мөн Парис хотын дарга Анн Идальго гүүрэн дэр хайрын цоож өлгөхийг зогсоох тухай уриалга гаргаж ард иргэдэд хандсаныг дэмжиж хотын 7,5 мянган хүн гарын үсэг зуржээ. Ингэхгүй бол гүүрнүүд “Хайрын цоож”-ийг даалгүй нурах аюул нүүрлэж байна гэж хотын дарга уриалгадаа дурдсан байна.

0 Сэтгэгдэл