COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Frozen-ийг ойлгосонгүй гэж нөхрөөсөө салжээ
Японы нэгэн гэр бүл “Frozen” хүүхэлдэйн киноноос болж салахад хүрчээ. Энэ хүүхэлдэйн кинонд хэтэрхий дурлаж, кино театрт хэдэн ч удаа очиж үзсэн эхнэр нь нөхрөө нэг удаа үзэхийг ятгажээ. Тэд хамтдаа үзсэн ч нөхөрт нь тийм ч өндөр сэтгэгдэл үлдээгээгүй бололтой “зүгээр л юм” гэж хэлжээ. Гэтэл эхнэр нь “Чи энэ хүүхэлдэйн киноны сайхныг олж харж чадахгүй байгаа бол чи нэг л биш хүн гэдгээ ойлго” гэж хэлээд түүнээс салахыг хүсч байгаа аж. Уг гэр бүлийн эхнэр нь япон, харин нөхөр нь дани аж. Эцэг эхээрээ л дамжуулан харилцаж, одоо хамт амьдрахаа больсон гэр бүлээ аврахаар нөхөр нь “Эхнэр нөхрийн гашуудлын цэг” хэмээх цахим хуудасны хэрэглэгчдээс зөвлөгөө хүсчээ. Хүмүүс энэ тухай сонсон гайхширч, өөр ямар нэг шалтгаан байгаа биз гэжээ. Гэвч энэ хүүхэлдэйн кино гарч ирэхээс өмнө тэдний гэр бүлд ямар ч асуудал байгаагүй, бүх зүйл сайхан байсан гэжээ.
Дэлхий даяар хамгийн өндөр амжилтад хүрсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болох Frozen 1.2 тэрбум ам.долларын орлого олсны багагүй хувийг Японы үзэгчид нэмэрлэсэн юм.
Японы нэгэн гэр бүл “Frozen” хүүхэлдэйн киноноос болж салахад хүрчээ. Энэ хүүхэлдэйн кинонд хэтэрхий дурлаж, кино театрт хэдэн ч удаа очиж үзсэн эхнэр нь нөхрөө нэг удаа үзэхийг ятгажээ. Тэд хамтдаа үзсэн ч нөхөрт нь тийм ч өндөр сэтгэгдэл үлдээгээгүй бололтой “зүгээр л юм” гэж хэлжээ. Гэтэл эхнэр нь “Чи энэ хүүхэлдэйн киноны сайхныг олж харж чадахгүй байгаа бол чи нэг л биш хүн гэдгээ ойлго” гэж хэлээд түүнээс салахыг хүсч байгаа аж. Уг гэр бүлийн эхнэр нь япон, харин нөхөр нь дани аж. Эцэг эхээрээ л дамжуулан харилцаж, одоо хамт амьдрахаа больсон гэр бүлээ аврахаар нөхөр нь “Эхнэр нөхрийн гашуудлын цэг” хэмээх цахим хуудасны хэрэглэгчдээс зөвлөгөө хүсчээ. Хүмүүс энэ тухай сонсон гайхширч, өөр ямар нэг шалтгаан байгаа биз гэжээ. Гэвч энэ хүүхэлдэйн кино гарч ирэхээс өмнө тэдний гэр бүлд ямар ч асуудал байгаагүй, бүх зүйл сайхан байсан гэжээ. Дэлхий даяар хамгийн өндөр амжилтад хүрсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болох Frozen 1.2 тэрбум ам.долларын орлого олсны багагүй хувийг Японы үзэгчид нэмэрлэсэн юм.
0 Сэтгэгдэл
Чимка
Хэнийг ч өөртөө тааруулж өөрчилж болдоггүй юм. Байгаагаар нь л байлга л дээ. Эхнэр нөхрөө өөртөө тааруулж өөрчилөх гэж элдэв шаардлага тавих чинь хамгийн утгагүй зүйлсийн нэг. Чи тийм л хүнийг сонгож суусан. Тэгээд өөрчлөгдөхийг шаардана гэдэг бол тэнэг зүйл.
2014.06.10
























