Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Усны цоргоноос алтны ялтсууд гарч иржээ
Америкийн Монтана мужийн Уайтхолл хотын иргэд нэгэн сонин үзэгдлийн гэрч болжээ. Эндэхийн орон сууцны нь усны цоргоноос алтны нунтаг ширхгүүд гарч эхэлсэн байна. Энэ хотын иргэн Марк Брауны ярьснаар бол эхнэр нь сав суулгаа угааж байтал савангийн нь хөөсөн дунд алт шиг гялтганасан зүйлийн ширхэг ажиглагдсан гэнэ. Шарон нөхрөө дуудаж хоёулаа тэдгээрийг шүүж авч сонирхжээ.
Үнэхээр алт шиг жижиг жижигхэн ширхгүүд, гялалзаж байсан гэж Браун өөрөө NBS телевизийн сурвалжлагчид ярьсан байна.
Тэгээд зогсохгүй үнэт металл байж юу магад хэмээн шинжлүүлтэл тэр нь үнэхээр алт байсан гэнэ. Энэ явдал ганц Брауны гэр бүлд ч биш тэдний хөрш Пол Харперийнд бас давтагдаж гал тогооны нь цоргоноос ийм ялтсууд гарчээ.

Уайтхолл хот ундны усаа хотын төвд байх хоёр худагнаас авдаг байна. Үүнээс үүдээд хүмүүс “Ундны усанд минь хүнд металл байж, тэр нь энгийн нүдэнд харагдаж байгаа юм чинь бидний олж харж чадахгүй өөр ямар эс бактери байх юм билээ” хэмээн түгшиж эхэлсэн байна.

Уайтхоллоос зүүн хойш таван миль орчим зайд 1982 онд Алтан нарны гэрэл гэдэг алтны уурхай нээн ажиллуулж байгаа ч энэ уурхайн алт ундны усанд орох ямар ч үндэслэл байхгүй гэж орон нутгийн Хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын түшмэлүүд баталж байна. Харин алтны энэ ялтсууд ус дамжуулах хоолой юм уу, шахуургаас л орсон байж магадгүй гэжээ.
Усны цоргоноос гарсан ялтсуудыг нарийвчилсан шинжилгээнд өгөөд байгаа гэнэ.
Америкийн Монтана мужийн Уайтхолл хотын иргэд нэгэн сонин үзэгдлийн гэрч болжээ. Эндэхийн орон сууцны нь усны цоргоноос алтны нунтаг ширхгүүд гарч эхэлсэн байна. Энэ хотын иргэн Марк Брауны ярьснаар бол эхнэр нь сав суулгаа угааж байтал савангийн нь хөөсөн дунд алт шиг гялтганасан зүйлийн ширхэг ажиглагдсан гэнэ. Шарон нөхрөө дуудаж хоёулаа тэдгээрийг шүүж авч сонирхжээ. Үнэхээр алт шиг жижиг жижигхэн ширхгүүд, гялалзаж байсан гэж Браун өөрөө NBS телевизийн сурвалжлагчид ярьсан байна.

0 Сэтгэгдэл