АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Санамж бичигт гарын үсэг зурлаа

Дэлхий дахинд цөмийн энергийн салбар хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай, анагаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг нийгэм эдийн засгийн тулгуур салбаруудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат нар Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг чиглэл болгон олон улсын харилцаа, цөмийн энергийн салбарын хүрээнд мэдээлэл солилцох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, семинар, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах зэрэг ажлын хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

0 Сэтгэгдэл