Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Бал сараа Хавайн шоронд өнгөрүүлэх нь

Японы Киодо хотын 30 настай иргэн Кенжи Окамото бал сараа тэмдэглэхээр америкийн Гонолулу хотыг зорин нисч явахдаа ууж согтууран онгоцны үйлчлэгчийг цохьсон учраас Хавайн шүүх түүнийг нэг сар баривчлахаар шийтгэсэн байна. Ийнхүү тэрээр хуримынхаа бал сарыг Хавайн шоронд өнгөрүүлэх болж байна. Сарын өмнө Хавай руу нисч явсан онгоцонд орохдоо л тэрээр согтуу байсан төдийгүй онгоцонд орсон хойноо ч үргэлжлүүлэн уусан учраас үйлчлэгч түүний гарт тавиуртай хоол өгөхөөс татгалзсанаар хамар хэрэг үүсчээ.
Тэрээр үйлчлэгчид уурлаж, түүнийг нь хориглох гэсэн өөр нэг үйлчлэгчийн нүүр лүү цохьсон байна. Шүүхийн баримт бичигт дурдсанаар бол япон эр энэ дөрөвдүгээр сарын 20-нд хуримласан эхнэртэйгээ хамт бал сараа тэмдэглэхээр яваа учраас үүнийгээ тэмдэглэж архи уусан, буруутай үйлдлийнхээ төлөө хүлцэл өчье хэмээн онгоцны багийнхны өмнө сөхрөн сууж толгойгоороо шал мөргөж байсан гэнэ. Гэхдээ л түүнийг нэг сар шоронд хорих ялаар шийтгэжээ.

0 Сэтгэгдэл