COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
БЯЦХАН ЦИРКТ “МАДАГАСКАР” ХҮҮХЭЛДЭЙН КИНО АМИЛСАН НЬ
Хүүхэд насыг гэгээн, гэгэлгэн хэвээр нь аргамжиж үлддэг зүйл бол дурсамж. Хүүхэд байх үеийнхээ дурсамжийг ярихаар нүд нь сэргээд л хэдий ач, зээ нараараа өвөө, эмээ гэж дуудуулсан ч миний найз охин, найз хөвгүүн гэж ирээд л хүүрнэдэг хэн нэгэн таны санаанд одоо бууж байгаа биз. Яг л энэ шүү дээ, хүүхэд насны гэгээн дурсамж.
Өнгөрсөн амралтын өдөр дүүгээ дагуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэн орж, цирк үзлээ. 2005 онд дэлгэцээр гарсан амьтны хүрээлэнгээс оргож, эрх чөлөөт амьдрал олохоор тэмүүлж буй арслан, анааш, тахь, усны үхэр дөрвийн хөгжилтэй адал явдлыг харуулсан “Dream works” кино компанийн бүтээл “Мадагаскар” хүүхэлдэйн кино Үндэсний соёл амралтын хүрээлэнд амилжээ. Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Чех улсаас нүүдлийн цирк захиалан ирүүлж, Үндэсний соёл амралтын хүрээлэнд барьсан байна. Энд өнгөрсөн сарын 31-нээс эхлэн “GG Мадагаскар” тоглолт болж буй гэнэ.
Амьтны хүрээлэнгээс оргосон тахь, арслан, анааш, усны үхэр Африк тивд очно. Энэ бол торондоо хэвтээд, зорьж ирсэн хүүхэд багачуудад зориулан хаа нэг өөрсдийн үзүүлбэрээ үзүүлчихээд бэлэн хоол идэж суухаас огт өөр ертөнц. Амьтны хүрээлэнгээс гарч үзээгүй амьтдын хувьд зэрлэг байгальд дасан зохицох амаргүй. Үүний хажуугаар Африк тивийн ширэнгэн ойн амьтадтай эвээ олно гэдэг түүнээс хэцүү зүйл байв. Гэсэн ч тэдэнд буцах арга байхгүй. Тиймээс амьтны хүрээлэнгээс оргосон амьтдад ямар адал явдал тохиолдохыг эндээс үзэж болно.
Хамгийн үнэнч үзэгч хүүхдүүд учраас тэднийг догдлуулах нь амаргүй зүйл. Гэхдээ л Монгол циркийн хөгжлийн төвийнхөн чадаж байна. Тоглолтын дараа амьтадтай зургаа татуулахаар хүүхдүүд дугаарлах нь тэд чадсан гэдгийг батална.
Ширэнгийн зэрлэг амьтдын дүрд циркийн жүжигчин болон СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид хувирна. 70 гаруй хүн удирдаж энэ тоглолтыг найруулж байгаа хүн нь Ю.Гэрэлбаатар. “Циркгүй циркийн найруулагч” хэмээн хочлуулдаг энэ залуу ОХУ-д циркийн найруулагчийн мэргэжил эзэмшсэнээс гадна ХБК-ийн Циркийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм. Тэрээр өмнө нь шилдэг үлгэрүүдээс сэдэвлэсэн олон тоглолт найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан. Харин энэ удаа “Циркгүй циркийн найруулагч” маань нүүдлийн цирктэй болж. “Нарны цирк”-ийг мөрөөдөн, Монголын циркийн урлагийг тэр хэмжээнд аваачих зорилго тавьсан залуусын хүсэл биелэх мөч ойртжээ.
13.5 метр өндөртэй, 28 метр тойрогтой нүүдлийн циркт нэг удаа 800 хүн үйлчлүүлэх боломжтой. Зориулалтын явуулын цирк учраас энэ манежинд шидэх банзнаас үсрэгч, цагаригаар наадагч, уран нугараачид, дээсээр наадагч гээд бүх төрлийнхөн тоглох боломжтой юм билээ. Тиймээс Африкийн ойн зэрлэг амьтдын авирыг циркчид бүрэн гаргах боломжтой гэсэн үг. Мөн амьтдын нүүр царайг тод харуулахын тулд Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Германаас тайзны тусгай будаг авчирч, мэргэжлийн нүүр будагчтай хамтран ажиллаж байгаа аж. Тоглолтын тасалбар нь 5000 төгрөг. Есдүгээр сарын 15 хүртэл нийслэлийн багачуудад хүрэх уг тоглолт Дархан-Уул, Орхон аймгийн бяцхан үзэгчдэд ч хүрэх юм билээ.
Миний бага насны дурсамжид цирк манеж тойрон хурдлах морины нуруун дээр чадварлаг нугарах нугараач, нохойтойгоо эрхлэн, хүүхдүүдийг инээлгэх алиалагчийн дүр л үлдсэн. Гэсэн ч цирк маань амьтанд ээлтэй байгууллага болсноор миний дүү тэр бүхнийг над шиг дурсан үлдэх боломжгүй ч циркчид өөрсдөө амьтны дүрд хувирсан энэ үзүүлбэр бяцхан ухааных нь хаа нэгтээ хадгалаад үлдэх биз ээ.
Хүүхэд насыг гэгээн, гэгэлгэн хэвээр нь аргамжиж үлддэг зүйл бол дурсамж. Хүүхэд байх үеийнхээ дурсамжийг ярихаар нүд нь сэргээд л хэдий ач, зээ нараараа өвөө, эмээ гэж дуудуулсан ч миний найз охин, найз хөвгүүн гэж ирээд л хүүрнэдэг хэн нэгэн таны санаанд одоо бууж байгаа биз. Яг л энэ шүү дээ, хүүхэд насны гэгээн дурсамж. Өнгөрсөн амралтын өдөр дүүгээ дагуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэн орж, цирк үзлээ. 2005 онд дэлгэцээр гарсан амьтны хүрээлэнгээс оргож, эрх чөлөөт амьдрал олохоор тэмүүлж буй арслан, анааш, тахь, усны үхэр дөрвийн хөгжилтэй адал явдлыг харуулсан “Dream works” кино компанийн бүтээл “Мадагаскар” хүүхэлдэйн кино Үндэсний соёл амралтын хүрээлэнд амилжээ. Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Чех улсаас нүүдлийн цирк захиалан ирүүлж, Үндэсний соёл амралтын хүрээлэнд барьсан байна. Энд өнгөрсөн сарын 31-нээс эхлэн “GG Мадагаскар” тоглолт болж буй гэнэ.
Амьтны хүрээлэнгээс оргосон тахь, арслан, анааш, усны үхэр Африк тивд очно. Энэ бол торондоо хэвтээд, зорьж ирсэн хүүхэд багачуудад зориулан хаа нэг өөрсдийн үзүүлбэрээ үзүүлчихээд бэлэн хоол идэж суухаас огт өөр ертөнц. Амьтны хүрээлэнгээс гарч үзээгүй амьтдын хувьд зэрлэг байгальд дасан зохицох амаргүй. Үүний хажуугаар Африк тивийн ширэнгэн ойн амьтадтай эвээ олно гэдэг түүнээс хэцүү зүйл байв. Гэсэн ч тэдэнд буцах арга байхгүй. Тиймээс амьтны хүрээлэнгээс оргосон амьтдад ямар адал явдал тохиолдохыг эндээс үзэж болно.
Хамгийн үнэнч үзэгч хүүхдүүд учраас тэднийг догдлуулах нь амаргүй зүйл. Гэхдээ л Монгол циркийн хөгжлийн төвийнхөн чадаж байна. Тоглолтын дараа амьтадтай зургаа татуулахаар хүүхдүүд дугаарлах нь тэд чадсан гэдгийг батална.
Ширэнгийн зэрлэг амьтдын дүрд циркийн жүжигчин болон СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид хувирна. 70 гаруй хүн удирдаж энэ тоглолтыг найруулж байгаа хүн нь Ю.Гэрэлбаатар. “Циркгүй циркийн найруулагч” хэмээн хочлуулдаг энэ залуу ОХУ-д циркийн найруулагчийн мэргэжил эзэмшсэнээс гадна ХБК-ийн Циркийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм. Тэрээр өмнө нь шилдэг үлгэрүүдээс сэдэвлэсэн олон тоглолт найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан. Харин энэ удаа “Циркгүй циркийн найруулагч” маань нүүдлийн цирктэй болж. “Нарны цирк”-ийг мөрөөдөн, Монголын циркийн урлагийг тэр хэмжээнд аваачих зорилго тавьсан залуусын хүсэл биелэх мөч ойртжээ.
13.5 метр өндөртэй, 28 метр тойрогтой нүүдлийн циркт нэг удаа 800 хүн үйлчлүүлэх боломжтой. Зориулалтын явуулын цирк учраас энэ манежинд шидэх банзнаас үсрэгч, цагаригаар наадагч, уран нугараачид, дээсээр наадагч гээд бүх төрлийнхөн тоглох боломжтой юм билээ. Тиймээс Африкийн ойн зэрлэг амьтдын авирыг циркчид бүрэн гаргах боломжтой гэсэн үг. Мөн амьтдын нүүр царайг тод харуулахын тулд Монгол циркийн хөгжлийн төвийнхөн Германаас тайзны тусгай будаг авчирч, мэргэжлийн нүүр будагчтай хамтран ажиллаж байгаа аж. Тоглолтын тасалбар нь 5000 төгрөг. Есдүгээр сарын 15 хүртэл нийслэлийн багачуудад хүрэх уг тоглолт Дархан-Уул, Орхон аймгийн бяцхан үзэгчдэд ч хүрэх юм билээ.
Миний бага насны дурсамжид цирк манеж тойрон хурдлах морины нуруун дээр чадварлаг нугарах нугараач, нохойтойгоо эрхлэн, хүүхдүүдийг инээлгэх алиалагчийн дүр л үлдсэн. Гэсэн ч цирк маань амьтанд ээлтэй байгууллага болсноор миний дүү тэр бүхнийг над шиг дурсан үлдэх боломжгүй ч циркчид өөрсдөө амьтны дүрд хувирсан энэ үзүүлбэр бяцхан ухааных нь хаа нэгтээ хадгалаад үлдэх биз ээ.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























