COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
ШЕРЛОК ХОЛМСЫН ТУХАЙ ЗОХИОЛУУД ОЛОН НИЙТИЙН ӨМЧ
Британийн зохиолч Артур Конан Дойлын 1923 он хүртэл хэвлүүлсэн хувийн мөрдөгч Шерлок Холмсын тухай 50 зохиолыг АНУ-ын Чикаго хотын давж заалдах шатны шүүхээс нийтийн өмч гэж мэдэгдээд, төрх, нэр зэргийг зохиолчийн өв залгамжлагчдад лицензийн төлбөр төлөлгүй бүгд чөлөөтэй ашиглах эрхтэй гэсэн шийдвэр гаргажээ. Америкийн хэвлэлийн нэгэн компани Шерлок Холмсын адал явдлын тухай өгүүлсэн Дойлоос өөр янз бүрийн зохиогчдын хэд хэдэн боть хэвлүүлсний төлөө Дойлын өв залгамжлагчдад лицензийн хураамж буюу Артур Конан Дойлын хамгийн анх зохиосон баатрын дүрийг ашигласны төлбөр гэж 5000 ам.доллар төлсний дараа шүүхэд хандаж цаашид ямар нэг төлбөр төлөхгүй байх зарга өгснөөр энэ шүүх хурал эхэлжээ.
Дэлхийд алдартай дүр зохиосон Артур Конан Дойл Их Британийн харьяат. Харин энэ улсад 1923 он хүртэл хэвлэсэн Шерлок Холмсын тухай бүх өгүүллэг, тууж, романы зохиогчийн эрхийг үйлчлэх хугацаа нэгэнт дуусч, нийтийн өмч болж хувирсан. Зохиогчийн өв залгамжлагчид хамгийн сүүлд хэвлэсэн 10 өгүүллэгийг дахин хэвлэх, агуулга ба хэлбэрийг ашигласны төлөө төлбөр авах эрхтэй. Гэвч зохиолчийн өв залгамжлагчийн эрхийг төлөөлдөг “Conan Doyle Estate” компани энэ 10 өгүүллэгээр хязгаарлагдахыг хүсээгүй бөгөөд тус өгүүллэгт гардаг бүх баатрыг ашигласны төлөө төлбөр авч байх ёстой гэж үзжээ. Улмаар Америкийн хэвлэлийн компанийг Дойлын баатрууд оролцсон бүтээл хэвлэсний төлөө нэмэлт төлбөр өгөөгүй тохиолдолд “Amazon”, “Barnes & Noble” зэрэг интернэт дэлгүүрүүдээр борлуулах эрхийг хаана гэж сүрдүүлсэн аж.
Харин одоо давж заалдах шатны шүүхээс ийм шийдвэр гаргасан тул цаашид Шерлок Холмс, Ватсон эмч, Мориарти профессор зэргийн баатрын дүр, “Байкер стрит 211в” гэсэн зохиомол хаягийг өөрийн бүтээлдээ ямар ч хязгаарлалгүй, Конан Дойлын өв залгамжлагчдад төлбөр төлөлгүй ашиглах боломж бүрдлээ.
Британийн зохиолч Артур Конан Дойлын 1923 он хүртэл хэвлүүлсэн хувийн мөрдөгч Шерлок Холмсын тухай 50 зохиолыг АНУ-ын Чикаго хотын давж заалдах шатны шүүхээс нийтийн өмч гэж мэдэгдээд, төрх, нэр зэргийг зохиолчийн өв залгамжлагчдад лицензийн төлбөр төлөлгүй бүгд чөлөөтэй ашиглах эрхтэй гэсэн шийдвэр гаргажээ. Америкийн хэвлэлийн нэгэн компани Шерлок Холмсын адал явдлын тухай өгүүлсэн Дойлоос өөр янз бүрийн зохиогчдын хэд хэдэн боть хэвлүүлсний төлөө Дойлын өв залгамжлагчдад лицензийн хураамж буюу Артур Конан Дойлын хамгийн анх зохиосон баатрын дүрийг ашигласны төлбөр гэж 5000 ам.доллар төлсний дараа шүүхэд хандаж цаашид ямар нэг төлбөр төлөхгүй байх зарга өгснөөр энэ шүүх хурал эхэлжээ.Дэлхийд алдартай дүр зохиосон Артур Конан Дойл Их Британийн харьяат. Харин энэ улсад 1923 он хүртэл хэвлэсэн Шерлок Холмсын тухай бүх өгүүллэг, тууж, романы зохиогчийн эрхийг үйлчлэх хугацаа нэгэнт дуусч, нийтийн өмч болж хувирсан. Зохиогчийн өв залгамжлагчид хамгийн сүүлд хэвлэсэн 10 өгүүллэгийг дахин хэвлэх, агуулга ба хэлбэрийг ашигласны төлөө төлбөр авах эрхтэй. Гэвч зохиолчийн өв залгамжлагчийн эрхийг төлөөлдөг “Conan Doyle Estate” компани энэ 10 өгүүллэгээр хязгаарлагдахыг хүсээгүй бөгөөд тус өгүүллэгт гардаг бүх баатрыг ашигласны төлөө төлбөр авч байх ёстой гэж үзжээ. Улмаар Америкийн хэвлэлийн компанийг Дойлын баатрууд оролцсон бүтээл хэвлэсний төлөө нэмэлт төлбөр өгөөгүй тохиолдолд “Amazon”, “Barnes & Noble” зэрэг интернэт дэлгүүрүүдээр борлуулах эрхийг хаана гэж сүрдүүлсэн аж.
Харин одоо давж заалдах шатны шүүхээс ийм шийдвэр гаргасан тул цаашид Шерлок Холмс, Ватсон эмч, Мориарти профессор зэргийн баатрын дүр, “Байкер стрит 211в” гэсэн зохиомол хаягийг өөрийн бүтээлдээ ямар ч хязгаарлалгүй, Конан Дойлын өв залгамжлагчдад төлбөр төлөлгүй ашиглах боломж бүрдлээ.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























