COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
АРИУНАА СҮРИТЭЙ “GLORIOUS MONGOLIA” ТОГЛОЛТ
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “Glorious Mongolia” тоглолт энэ сарын 28-нд болох тов аль хэдийнэ сонгодог урлагт дурлагсдын чихэнд хүрсэн. Тэд 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of Сlassics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар болон Хонконгт тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаахаар бэлдээд байна.
Энэ тоглолтдоо зориулж Ариунаа Сүри чамин даашинз урлажээ. Даашинзны талаар Ариунаа Сүри “О.Байгаль, Б.Оюу нарынхаа шинэ тоглолтод зориулж даашинз урласан. Өмнө нь О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолтын дараах үдэшлэгт зориулж даашинз урлаж байсан. Энэ удаагийн бүтээлийн онцлог нь өнгөний сонголт дээр анхаарсан, үрчийдэггүй материалтай. Уран бүтээлч хүмүүст зориулж хийж байгаа учир тайзан дээрээ харагдах байдлыг чухалчилсан” гэв.
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “Glorious Mongolia” тоглолт энэ сарын 28-нд болох тов аль хэдийнэ сонгодог урлагт дурлагсдын чихэнд хүрсэн. Тэд 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of Сlassics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар болон Хонконгт тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаахаар бэлдээд байна. Энэ тоглолтдоо зориулж Ариунаа Сүри чамин даашинз урлажээ. Даашинзны талаар Ариунаа Сүри “О.Байгаль, Б.Оюу нарынхаа шинэ тоглолтод зориулж даашинз урласан. Өмнө нь О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолтын дараах үдэшлэгт зориулж даашинз урлаж байсан. Энэ удаагийн бүтээлийн онцлог нь өнгөний сонголт дээр анхаарсан, үрчийдэггүй материалтай. Уран бүтээлч хүмүүст зориулж хийж байгаа учир тайзан дээрээ харагдах байдлыг чухалчилсан” гэв.
Б.Сонор
0 Сэтгэгдэл
























