COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
75 настай эрдэмтэн өөрийгөө 50 жил хөлдөөн хадгалуулахаар шийджээ
Хүнийг амьдаар нь хөлдөөн хадгалдаг тухай адал явдал, уран зөгнөлт кинон дээрээс л үзэж байсан. Германд 75 настай эрдэмтэн Клаус Самес ийм туршилтад оролцож өөрийгөө хөлдөөн хадгалахыг зөвшөөрчээ. Энэ нь хүний биеийг нэг үгээр хэлбэл нөөшилж, хожим сэргээж болох эсэхийг турших ажил юм. Немцийн хэвлэлд бичсэнээр бол эрдэмтэн энэ гэрээнд хэдийнээ гарын үсэг зурсан байна. Энэ туршилтыг Америкт байдаг арилжааны бус Cryonic Institute байгууллага хийх юм байна. Одоохондоо олж чадаагүй байгаа хөлдөөсөн биеийг сэргээх аргыг нээх хүртэл эрдэмтний бие энэ хүрээлэнгийн хадгалах байранд байх юм.
Эрдэмтний биеийг хасах 196 градуст хадгалж эхлээд эрдэмтэд, хуульчдын хамтарсан баг тархи нь үхэжсэнийг албан ёсоор баталгаажуулсны дараа мөстэй контейнерт хийн Америкийн Мичиган мужийн Клинтон-Тауншилд байдаг өнөөх Cryonic Institute хүрээлэнгийн салбарт хүргэх юм байна.
Клаус Самес өөрийнхөө энэ шийдвэрийг солиотой алхам биш, өөрийнхөө олон жилийн амьдралыг хөгшрөлтийг судлах ажилд зориулсны хувьд хүнийг хөлдөөн хадгалж дараа нь амьдруулж болно гэдгийг батлахад хувь нэмэр оруулах хүсэлтэй учраас л гэж тайлбарлажээ.
Эрдэмтэн Самес энэ гэрээгээ Cryonic Institute хүрээлэнтэй 21 мянган еврогоор хийсэн бол биеийг нь хүрээлэн рүү тээвэрлэхэд бас 14 мянган евро зарцуулах юм байна.
Хүнийг амьдаар нь хөлдөөн хадгалдаг тухай адал явдал, уран зөгнөлт кинон дээрээс л үзэж байсан. Германд 75 настай эрдэмтэн Клаус Самес ийм туршилтад оролцож өөрийгөө хөлдөөн хадгалахыг зөвшөөрчээ. Энэ нь хүний биеийг нэг үгээр хэлбэл нөөшилж, хожим сэргээж болох эсэхийг турших ажил юм. Немцийн хэвлэлд бичсэнээр бол эрдэмтэн энэ гэрээнд хэдийнээ гарын үсэг зурсан байна. Энэ туршилтыг Америкт байдаг арилжааны бус Cryonic Institute байгууллага хийх юм байна. Одоохондоо олж чадаагүй байгаа хөлдөөсөн биеийг сэргээх аргыг нээх хүртэл эрдэмтний бие энэ хүрээлэнгийн хадгалах байранд байх юм. Эрдэмтний биеийг хасах 196 градуст хадгалж эхлээд эрдэмтэд, хуульчдын хамтарсан баг тархи нь үхэжсэнийг албан ёсоор баталгаажуулсны дараа мөстэй контейнерт хийн Америкийн Мичиган мужийн Клинтон-Тауншилд байдаг өнөөх Cryonic Institute хүрээлэнгийн салбарт хүргэх юм байна.
Клаус Самес өөрийнхөө энэ шийдвэрийг солиотой алхам биш, өөрийнхөө олон жилийн амьдралыг хөгшрөлтийг судлах ажилд зориулсны хувьд хүнийг хөлдөөн хадгалж дараа нь амьдруулж болно гэдгийг батлахад хувь нэмэр оруулах хүсэлтэй учраас л гэж тайлбарлажээ.
Эрдэмтэн Самес энэ гэрээгээ Cryonic Institute хүрээлэнтэй 21 мянган еврогоор хийсэн бол биеийг нь хүрээлэн рүү тээвэрлэхэд бас 14 мянган евро зарцуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























