COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
НААДМЫН ӨМНӨ “ХУРД”-ТАЙ БАС “ХАРАНГА”-ЫН ЛХАГВАТАЙ
Наадмын өмнөх өдөр үзэгчид тун завгүй байх нь. Энэ өдөр “Хурд” хамтлаг 20 жилийнхээ ойн тоглолт хийхээр зар дуулгасантай зэрэгцэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн гавьяат болсноос хойшхи анхны тоглолтын урилгаа ч үзэгч түмэнд түгээлээ.
“Хурд”-ын өнгөрсөн 20 жилийн хугацаанд гаргасан хит уран бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах “Best Hits of Hurd Show Concert” ирэх сарын 10-нд “Мишээл Экспо”-д шоу маягаар болох бол наадмын уур амьсгалыг мэдрүүлэх Х.Лхагвасүрэнгийн “Морин хуур, толин хул” тоглолт “UB Palace”-т болох аж. Дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн наадмаар мөн бие даасан тоглолтоо хийж байсан бол энэ удаа хамтлагийнхаа ойд зориулж буйгаараа онцлог юм. “Харанга” хамтлагийн гишүүд 25 жилийн ойдоо зориулан цуврал тоглолт хийж байгаагийн нэг нь “Морин хуур, толин хул” юм.

Наадмын өмнөх өдөр үзэгчид тун завгүй байх нь. Энэ өдөр “Хурд” хамтлаг 20 жилийнхээ ойн тоглолт хийхээр зар дуулгасантай зэрэгцэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн гавьяат болсноос хойшхи анхны тоглолтын урилгаа ч үзэгч түмэнд түгээлээ. “Хурд”-ын өнгөрсөн 20 жилийн хугацаанд гаргасан хит уран бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах “Best Hits of Hurd Show Concert” ирэх сарын 10-нд “Мишээл Экспо”-д шоу маягаар болох бол наадмын уур амьсгалыг мэдрүүлэх Х.Лхагвасүрэнгийн “Морин хуур, толин хул” тоглолт “UB Palace”-т болох аж. Дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн наадмаар мөн бие даасан тоглолтоо хийж байсан бол энэ удаа хамтлагийнхаа ойд зориулж буйгаараа онцлог юм. “Харанга” хамтлагийн гишүүд 25 жилийн ойдоо зориулан цуврал тоглолт хийж байгаагийн нэг нь “Морин хуур, толин хул” юм.

0 Сэтгэгдэл
























