COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Салсан эхнэрээ Леонардо ДиКаприотой хардаад амиа хорложээ
Салсан эхнэр загвар өмсөгч Кэтти Клиригийнхээ жүжигчин Леонардо ДиКаприотой авхуулсан зургийг нь үзээд нөхөр Эндрю Штерн нь амиа хорлосон байна. Хэдэн хоногийн өмнө түүний эхнэр олон нийтийн газар жүжигчинтэй их л дотно явж байсан юм гэнэ. Энэ бүхнээс болж 40 настай Штерн буудлагын газарт ирэн өөрийгөө бууджээ.
Тавдугаар сарын 19-нд Клири бүсгүй Каннын олон улсын кино наадамд ДиКаприотой хамт оролцсон юм. Энд авхуулсан зурган дээр Холливудын жүжигчин Клиригийн чихэнд ямар нэгэн юм их л дотноор шивнэж байгаагаар гарсан байжээ. Ер нь тэр хоёр тэнд их л дотно байсан гэж байгаа ч Клири үүнийг няцааж байгаа гэнэ.
Загвар өмсөгчийн үгээр бол тэрээр нөхрөөсөө найман сарын өмнө салж өргөдлөө өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн байна. Гэхдээ энэ асуудал албан ёсоор шийдэгдээгүй байжээ. Клири бас нөхрийнх нь амиа хорлох шалтгаан нь тэр зураг биш гэсэн байна. Тэгээд ч зургийн талаар нөхөртэйгээ ярилцаж байсан, тэгэхэд үүнээс болж зөрчил маргаан гараагүй гэжээ. Тэр кино наадмын үеэр ДиКаприотой ховордсон амьтныг хайрлан хамгаалах тухай л ярьж байснаас биш өмнө нь танил байгаагүй гэжээ. Тэгээд ч ДиКаприо одоо өөр загвар өмсөгч Тони Гаррнтай уулзаж байгаа гэнэ.
Зарим хэвлэл загвар өмсөгчийн нас барсан нөхөр түүнээс салаад их л хүнд амьдарч байсан, түүний хувьд эхнэрийнх нь ДиКапиортой авхуулсан зураг сүүлчийн нь тэвчээрийг барсан гэж бичжээ. Штерн хэдийгээр эхнэрээсээ салсан ч түүнийг хайрласаар, эхнэр нь олны дунд, нэр нөлөө бүхий хүмүүстэй байхыг тэвчиж чадахгүй байсан бололтой.
Салсан эхнэр загвар өмсөгч Кэтти Клиригийнхээ жүжигчин Леонардо ДиКаприотой авхуулсан зургийг нь үзээд нөхөр Эндрю Штерн нь амиа хорлосон байна. Хэдэн хоногийн өмнө түүний эхнэр олон нийтийн газар жүжигчинтэй их л дотно явж байсан юм гэнэ. Энэ бүхнээс болж 40 настай Штерн буудлагын газарт ирэн өөрийгөө бууджээ. Тавдугаар сарын 19-нд Клири бүсгүй Каннын олон улсын кино наадамд ДиКаприотой хамт оролцсон юм. Энд авхуулсан зурган дээр Холливудын жүжигчин Клиригийн чихэнд ямар нэгэн юм их л дотноор шивнэж байгаагаар гарсан байжээ. Ер нь тэр хоёр тэнд их л дотно байсан гэж байгаа ч Клири үүнийг няцааж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл