COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хүүхэддээ хэзээнээс ус өгч эхлэх вэ
Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь ус өгөхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Эхийн сүү амны цангааг тайлдаггүй гэх ойлголт зарим ээжид байдаг нь буруу гэнэ. Учир нь, хөхний сүүний 80-90 хувь нь ус байдаг. Тиймээс эхийнхээ сүүгээр хооллож байгаа хүүхдэд шингэн дутагдах, амны цангаа тайлагдахгүй байх ямар ч үндэсгүй, өөрт хэрэгцээтэй бүх шингэн болоод шим тэжээлээ сүүнээсээ авдаг аж. Зарим ээжүүд халуун өдөр нярай хүүхдийнхээ ам цангана гээд ус их өгдөг талтай. Түүнийхээ оронд хөхүүлэх зайгаа ойртуулж, аль болох уснаас татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь, зургаан сар хүрээгүй нярайн хувьд хэтэрхий их ус ууснаар эхийн сүү, нэмэлт тэжээлийнхээ шим тэжээлийг хэрхэн шингээж авахаа зохицуулж чадахаа больдог. Нөгөө талаар ус гэдсийг нь дүүргээд сүүгээ бага уухад хүргэнэ. Харин хүүхдэд эрүүл өсч бойжиход нь байнгын шим тэжээл хэрэгтэй байдаг учраас сүүнээс авах тэжээлийг нь багасгах, улмаар өсөлтийг нь сааруулах аюултай. Маш ховор тохиолдолд ус их уусан нярай түүнээсээ хордож, бүр комд орох явдал ч байдаг гэнэ .
Ингэж нярай хүүхдийн усны хэрэглээг зохицуулахаас гадна угждаг хүүхдүүдэд сүүн тэжээлийг нь найруулж өгөхдөө усны хэмжээг хэтрүүлэхгүй, яг зааврын дагуу хийх ёстой. Зургаан сар хүрсэн хүүхдэд ам цангасан үед хэдхээн балга ус угжаар өгөхөд гэмгүй. Харин нэг ой хүрээд, бор хоол байнга иддэг болсон үед нь хүссэн хэмжээгээр нь ус өгч болно.
Энэ мэдээлэлээ хаанаас авсын?
Nadad bol taashaa medeelel shig sanagdlaa. Ene medeelluudee haanaas hir batalgaatai eh survaljaas avdiin bol doo
Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь ус өгөхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Эхийн сүү амны цангааг тайлдаггүй гэх ойлголт зарим ээжид байдаг нь буруу гэнэ. Учир нь, хөхний сүүний 80-90 хувь нь ус байдаг. Тиймээс эхийнхээ сүүгээр хооллож байгаа хүүхдэд шингэн дутагдах, амны цангаа тайлагдахгүй байх ямар ч үндэсгүй, өөрт хэрэгцээтэй бүх шингэн болоод шим тэжээлээ сүүнээсээ авдаг аж. Зарим ээжүүд халуун өдөр нярай хүүхдийнхээ ам цангана гээд ус их өгдөг талтай. Түүнийхээ оронд хөхүүлэх зайгаа ойртуулж, аль болох уснаас татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь, зургаан сар хүрээгүй нярайн хувьд хэтэрхий их ус ууснаар эхийн сүү, нэмэлт тэжээлийнхээ шим тэжээлийг хэрхэн шингээж авахаа зохицуулж чадахаа больдог. Нөгөө талаар ус гэдсийг нь дүүргээд сүүгээ бага уухад хүргэнэ. Харин хүүхдэд эрүүл өсч бойжиход нь байнгын шим тэжээл хэрэгтэй байдаг учраас сүүнээс авах тэжээлийг нь багасгах, улмаар өсөлтийг нь сааруулах аюултай. Маш ховор тохиолдолд ус их уусан нярай түүнээсээ хордож, бүр комд орох явдал ч байдаг гэнэ .Ингэж нярай хүүхдийн усны хэрэглээг зохицуулахаас гадна угждаг хүүхдүүдэд сүүн тэжээлийг нь найруулж өгөхдөө усны хэмжээг хэтрүүлэхгүй, яг зааврын дагуу хийх ёстой. Зургаан сар хүрсэн хүүхдэд ам цангасан үед хэдхээн балга ус угжаар өгөхөд гэмгүй. Харин нэг ой хүрээд, бор хоол байнга иддэг болсон үед нь хүссэн хэмжээгээр нь ус өгч болно.
0 Сэтгэгдэл
hi
ene unen shuu delhiin eruul mendiin baiguulagaas zovlodog shuu ehiin suunees oor umiig 6 sar hurtel uguhgui shuu
2014.06.26
2014.06.26
2014.06.26
























