Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
Өнөөдөр Үл мэдэгдэх нисдэг биетийн өдөр
Долдугаар сарын 2-ны энэ өдөр дэлхий дахинаараа Үл мэдэгдэх нисдэг биет буюу нисдэг тавгийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг хүмүүст үл ойлгогдох энэ биет, үзэгдлийг судалдаг хүмүүсийн баяр гэж үздэг байна.

1947 оны зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр америкийн Нью-Мексик мужийн Розуэлл хотхоны дэргэдэх цөлд үл мэдэгдэх нислэг биет унасан өдрөөр тооцон тогтоосон юм байна. Олон хүн энэ явдлыг тэнд харь гаригийн хөлөг-нисдэг таваг унасан, харь гаригийн хүмүүс нь үхсэн гэж итгэдэг.

 АНУ-ын тусгай алба үүнийг олон жил нууцалж байгаад одоо болохоор ямар ч нисдэг биет байгаагүй гэж няцаасан. Юутай ч энэ явдал манай дэлхийг харь гаригийнхан сонирхож байна, харь гаригийн хүн гэдэг иймэрхүү өрхтэй байдаг юм байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд төрүүлж “Харь гаригийн хүн”, “нисдэг таваг” гэсэн нэр томъёо бий болгосон.

Иймдээ ч жил бүрийн долдугаар сарын эхний энэ өдөр Розуэлл хот руу манай гаригийн 200 мянга орчим хүн цувж наадам зохион байгуулан энэ хүрээндээ лекц семинар хийж бас харь гаригийн хүмүүсийн хувцас өмссөн жагсаал болдог байна. Зөвхөн энэ баяраас тус хотын эдийн засагт 5,2 сая долларын хөрөнгө орж ирдэг байна.

Янз бүрийн цаг үед авсан үл мэдэгдэх нисдэг биетийн зургууд






Харь гаригийн хөлөг, нисдэг тавгийн тухай
зөвхөн өнөөдөр ч ярьж байгаа юм биш


Сэтха I фараоны сүм дэх дүрслэлүүд. Онгоц, нисдэг тэрэг, усан доогуур явагч хөлөг, танктай төстэй байна уу.

Австрали. Манай эриний өмнөх XII-IY зууны үед хамаарах хадны сүг зураг

Африк. Манай эриний өмнөх YIII-IY зууны үеийн хадны сүг зураг

Итали. Манай эриний өмнөх XIII-YIII зуунд хамаарах хадны сүг зураг

0 Сэтгэгдэл
Өө баярын өдөр байсан байна шүү дээ
sonin l ym
sonin l ym
Хамгийн их уншсан