COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
98 жилийн өмнөх энэ өдөр “Титаник”-ийн шүүх хурал болж байж

Британийн “Титаник” хөлгийн сүйрэл нь түүхэндэх хөлөг онгоцны хамгийн том сүйрлийн нэг болсон. Энэ хөлөг тухайн үедээ манай гариг дээрх хамгийн том хөлөг онгоц байлаа. “Титаник” хөлөг анхны аяллаараа америкийн Нью-Йоркийг чиглэн гараад 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө осолд орж хоёр цаг 40 минутын дараа живсэн юм.
Энэ үед хөлөг дээр 1316 зорчигч, багийн 892 гишүүн, бүгд 2208 хүн явж байлаа. Хөлөг живснээр энэ хүмүүсээс дөнгөж 704 хүн л амьд гарсан юм.
1916 оны долдугаар сарын 3-ны энэ өдөр Лондон хотноо “Титаник” хөлгийн ослын хэргийг шүүх хурал болжээ.
Шүүх хурлаас “Хөлөг онгоц хурдтай явж байгаад мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн” гэж тогтоосон байна. Харин шинжээчдийн дүгнэлтээр ослын газраас зургаан милийн зайтай явсан “Калифорния” хөлгийн ахмад Стэнли Лордыг ёс суртхууны хувьд буруутай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл осолд орсон хүмүүст тусламж үзүүлээгүй гэж үзсэн нь далайн хуулиар энэ хүн насан туршдаа хар толботой болж далайн ажил алба эрхлэх аргагүй болсон гэдэг. Хөөрхий Лордыг нас барсны дараа 1962 онд түүнийг буруугүй гэж тогтоосон байдаг.

0 Сэтгэгдэл