Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
НААДМЫН ӨМНӨ НИЙСЛЭЛЧҮҮД СОНГОДОГ УРЛАГААР АМЬСГАЛАХ НЬ
Наадмын өмнөх өдрүүдэд нийслэлчүүд сонгодог урлагаар амьсгалах нь. Өнөөдөр гэхэд дэлхийд алдартай “Бостон балет” компанийн гоцлоочид модерн бүжгийн тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулах гэж байна. Тоглолтод “Бостон балет”-ын бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг мөн оролцох юм.
Лондонгийн Роял, Оросын Большой, Италийн Ла Скала гээд дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад уригдан тоглодог “Бостон балет”-ын гоцлоочдын энэ ховор тоглолт “Найрсаг Улаанбаатар” аяны нээлт болж байгаа юм. Уг аяны санаачлагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын балетын хөгжил сантай хамтран  тоглолтыг зохион байгуулж байна. Сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчид энэ тоглолтоос харах болно хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.
“Бостон балет”-ын шилдгүүд манайд ийн тоглосны дараахан буюу ирэх ням гарагт төв талбайд Монголын сонгодог урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулах нь. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ДБЭТ-ээс үзэгчдэдээ зориулан анх удаа өргөн хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Тэд театрынхаа өмнө задгай тайз, 2500 хүний суудал засч сонгодог бүтээлүүдийнхээ дээжсээс толилуулан “Best of Classics Open Air” тоглолт хийнэ.
ДБЭТ-ийн найрал дуучид, оркестр, балет, дуурийн дуучид гээд бүх уран бүтээлчид үе үеийн шилдэг бүтээлээсээ түүвэрлэн хүргэх энэ задгай тоглолтын санааг мөн л нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан