Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“PLAYTIME 2014” Монголын амьд хөгжмийн наадам ойртож байна
Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдийг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

PLAYTIME 2014 наадмын хүрээнд дэлхийд алдартай АНУ-ын “The Pains Of Being Pure At Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг нийт 42 хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.
Наадамд хүрэлцэн ирсэнээр хотын залуус орчин үеийн урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, сургалт, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Шилтгээн, майхан хотхон, бүх төрлийн хоол, ус ундааны үйлчилгээг цогц хэлбээр хүртэнэ. Мөн WiFi,  автобус, авто машины зогсоол, ариун цэвэр, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой.

Наадмын тасалбар www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар худалдаалагдаж байна. 2014 оны 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000 төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 45,000 төгрөгөөр, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000 төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 55,000 төгрөгөөр авах боломжтой. Наадмын өдрүүдээр нэг өдрийн тасалбарыг 40,000 төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 60,000 төгрөг худалдаална.
VIP Zone тасалбарыг Хай-Фай төв салбар дээр зарах бөгөөд 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан