Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Дижитал” хамтлагийнхан 15 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ
Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.

Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс” зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан тун удахгүй бас нэгэн бэлгийг задлах гэж байна. Анх 1999 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Мөн тоглолтод Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Буриад, ӨМӨЗО-ноос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.

Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хоп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөн гарч байгаа юм. Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр монголын бүх хил хип хамтлаг дуучид “Е” студид цуглах гэнэ.

Дашрамд дурьдахад “Дижитал” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлээс гадна “Дижитал” нэртэй шинэ цомгийнхоо ажилд шаргуу ороод байгаа аж. Түүнчлэн тун удахгүй “Монголжингоо”, “Харьд” дуунуудын шинэхэн клип үзэгчдийн хүртээл болох ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан