COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Монгол уран бүтээл”-ийг 10 тэрбумаар хөгжүүлнэ
“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан баталж, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгав.
Энэ хөтөлбөр иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урлагийн төрөл болох кино, уран зохиол, хөгжим, хөгжмийн чимэглэлийн уран бүтээл түлхүү туурвиж, тэдгээрийг цахим хэлбэрт хувирган нийтийн хүртээл болгох, мэдээллийн хэрэгслийг үндэсний агуулгаар баяжуулж, олон улсын хэмжээнд сурталчлах, үндэсний соёлын дархлаа бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хангах аж. Хөтөлбөрийн хүрээнд архив, хувь хүнд хадгалагдаж буй Монголын үндэсний уран бүтээлийг сэргээж уран бүтээлийн урын сангаа баяжуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт зориулж жил бүр 10 тэрбум төгрөг зарцуулж байхаар болсон байна. Үндэсний соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түүхээ судлах бололцоог нэмэгдүүлэх, төрийн болон олон нийтийн зүгээс дэмжлэг туслалцаа авах, уран бүтээлчдийн ур чадвар, үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо, чанарт ахиц гарч, урын сан баяжин, соёл урлагийг тогтвортой санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

0 Сэтгэгдэл