Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Казак үндэстний соёл урлагийн“Алтан бүргэд” их наадмын хөтөлбөр
Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-ны өдөр Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Алтан бүргэд" их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдах юм байна. Соёл, урлагийн арга хэмжээний бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулна.

Дашрамд дурдахад “Алтан бүргэд” соёл урлагийн анхдугаар их наадмыг 2006 онд Төвийн бүсэд амьдарч байгаа казах иргэдийн дунд Дархан-Уул аймгийн БСГ-ын даргын шийдвэрээр Шарынгол суманд зохион байгуулсан юм. Тус анхдугаар наадамд Улаанбаатар хот, түүний дүүргүүд,  Дархан-Уул аймгийн төв, Шарынгол, Хонгор сум, Эрдэнэт хот, Сэлэнгэ аймгийн Бугант, Ерөө, Түнхэл, Мандал сум, Төв аймгийн Угтаал, Батсүмбэр, Эрдэнэ сумаас ардын авьяастан, уран бүтээлчид оролцож байсан юм.

КАЗАХ ҮНДЭСТНИЙ СОЁЛ УРЛАГИЙН “АЛТАН БҮРГЭД” ИХ НААДМЫН ХӨТӨЛБӨР

 8 дугаар сарын 9. Бямба

 Нэг. Нээлтийн үйл ажиллагаа:

 10.00-10.10 Өдөрлөгийн арга хэмжээг нээж үг хэлэх

 10.10-10.30 Баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх

 10.30-11.30 Хүндэтгэлийн ая дууны мэндчилгээ

 Хоёр. Урлагийн үйл ажиллагаа:

 11.30-13.00 Дууны тэмцээн

 13.00-14.30 Үдийн завсарлага

 14.30-15.30 Хөгжмийн тэмцээн

 15.30.16.30 Бүжгийн тэмцээн

 16.30-17.30 Гэр, гар урлалын үзүүлбэр

 8 дугаар сарын 10. Ням

 Гурав. Урлагийн үйл ажиллагааны үргэлжлэл:

 09.30-11.00 Айтыс буюу харилцаа дууны тэмцээн

 11.00-12.00 Казах күрес буюу казах бөхийн барилдаан

 12.00-13.00 Кыз куар буюу морьт залуусын наргиант уралдаан

 13.00-14.30 Үдийн завсарлага

 14.30-15.30 Көкпар буюу тулам булаацалдах тэмцээн

 15.30-17.00 Хаалтын үйл ажиллагаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан