АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Туркийн далайн эргээс хоёр толгойт дельфин олджээ
Измирийн наран шарлагын газраас хоёр толгойт дельфин олджээ. Энэхүү загас далайн эрэг дээр үхсэн байсныг орон нутгийн иргэн Тугрул Метин олжээ.

Энэ нь нэг настай л зулзага байсан бөгөөд ойролцоогоор 3,2 фунт буюу нэг метр орчим байв. “Daily Mail”-д мэдээлснээр энэхүү амьтан хоёр толгойтой нэг сүүлтэй байв. Тугрул Метин сэтгүүлчдэд ярихдаа “ Тэнгис давалгаалан далайн эрэг рүү энэ амьтныг шидэхэд л би анх харсан юм. Эхлээд би буруу хараад байгаа юм байхдаа гээд ойртож очоод харсан. Үнэхээр хачин аймшигтай амьтан байлаа” хэмээжээ.

Тэрээр энэ тухайгаа орон нутгийн цагдаад мэдэгдсэн байна. Зөвхөн цагдаа нар төдийгүй судлаачид ирж, цаашдын судалгаанд хэрэгтэй гээд үхсэн загасыг авч явжээ. Тэдний хэлснээр энэ амьтны хоёр толгойны нэг нь нүдгүй байсан аж. Гэвч ямар нэгэн ид шидээр энэ амьтан нэг нас хүртлээ амьдарсан аж. Магадгүй түүнийг ээж нь энэ хүртэл асарсан бололтой. Акденикийн их сургуулийн эрдэмтэд энэ амьтныг судалж эхэлж байгаа аж. Гол нь загасанд ийм сиамын ихэр байх нь тун ховор гэнэ. Үүнээс өмнө хоёр толгойтой акул л олдож байсан аж.
turkuud hujaa sh de
фукушимагийн цацрагт бодис энэ дэлхийг хордуулж дууслаа. Ураан олборлоод байвал ийм л болцгооно
Измирийн наран шарлагын газраас хоёр толгойт дельфин олджээ. Энэхүү загас далайн эрэг дээр үхсэн байсныг орон нутгийн иргэн Тугрул Метин олжээ.

Энэ нь нэг настай л зулзага байсан бөгөөд ойролцоогоор 3,2 фунт буюу нэг метр орчим байв. “Daily Mail”-д мэдээлснээр энэхүү амьтан хоёр толгойтой нэг сүүлтэй байв. Тугрул Метин сэтгүүлчдэд ярихдаа “ Тэнгис давалгаалан далайн эрэг рүү энэ амьтныг шидэхэд л би анх харсан юм. Эхлээд би буруу хараад байгаа юм байхдаа гээд ойртож очоод харсан. Үнэхээр хачин аймшигтай амьтан байлаа” хэмээжээ.

Тэрээр энэ тухайгаа орон нутгийн цагдаад мэдэгдсэн байна. Зөвхөн цагдаа нар төдийгүй судлаачид ирж, цаашдын судалгаанд хэрэгтэй гээд үхсэн загасыг авч явжээ. Тэдний хэлснээр энэ амьтны хоёр толгойны нэг нь нүдгүй байсан аж. Гэвч ямар нэгэн ид шидээр энэ амьтан нэг нас хүртлээ амьдарсан аж. Магадгүй түүнийг ээж нь энэ хүртэл асарсан бололтой. Акденикийн их сургуулийн эрдэмтэд энэ амьтныг судалж эхэлж байгаа аж. Гол нь загасанд ийм сиамын ихэр байх нь тун ховор гэнэ. Үүнээс өмнө хоёр толгойтой акул л олдож байсан аж.
0 Сэтгэгдэл
2014.08.28
2014.08.14
























