АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Маргарет Тэтчер марканд мөнхөрлөө
Их Британийн Хатан хааны шуудангийн газар түүхэндээ анх удаа тус улсын Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерт зориулж марк гаргажээ. Нэгдүгээр зэрэглэлд /маркны дээд ангилал/ оруулсан уг маркан дээр Тетчерийн хөргийг өнгөтөөр дүрсэлсэн байна.
Шуудангийн төлбөрийг илтгэх улсын энэ тэмдэг нь сайд нарын танхимын тэргүүн агснуудын найман хөргөөс бүрдсэн маркны цувралд багтаж байгаа аж. Уг маркийг Британийн Ерөнхий сайдын албан бичиг хэрэг бий болсны 200 жилийн ойд зориулан гаргажээ.
“Их Британи бол ардчиллын өлгий орнуудын нэг юм, бид олон зууны туршид үндэсний болоод дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн найман Ерөнхий сайд сонгожээ” гэж Хатан хааны шуудангийн газрын албан ёсны төлөөлөгч Эндрю Хаммонд ярьсан байна.
Тэтчерээс гадна Уинстон Черчилль, Гарольд Вильсон, Клемент Эттли, Уильям Глэдстоун, бага Уильям Питт, Роберт Пиль, Чарльз Грей нарын хөрөг бүхий марк гаргажээ.
Маргарет Тэтчер Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдын албыг 1979 оны тавдугаар сараас 1999 оны арваннэгдүгээр сар хүртэл хашсан билээ. Төмөр хатагтай 2013 оны дөрөвдүгээр сард Лондон хотод таалал төгссөн юм.
Их Британийн Хатан хааны шуудангийн газар түүхэндээ анх удаа тус улсын Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерт зориулж марк гаргажээ. Нэгдүгээр зэрэглэлд /маркны дээд ангилал/ оруулсан уг маркан дээр Тетчерийн хөргийг өнгөтөөр дүрсэлсэн байна.Шуудангийн төлбөрийг илтгэх улсын энэ тэмдэг нь сайд нарын танхимын тэргүүн агснуудын найман хөргөөс бүрдсэн маркны цувралд багтаж байгаа аж. Уг маркийг Британийн Ерөнхий сайдын албан бичиг хэрэг бий болсны 200 жилийн ойд зориулан гаргажээ.

0 Сэтгэгдэл