Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Монгол Эгшиглэн” гурав дахь тоглолтоо хийх нь
Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтоо хийж байсан “Монгол Эгшиглэн” хамтлагийнхан удахгүй гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийнхан энэ удаагийнхаа тоглолтын орлогоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын дараахь эрчимт эмчилгээний тасгийн сахиурын таван өрөөг шинээр бий болгон тохижуулахаар болжээ. Энэхүү тоглолтын ерөнхий санаачлагчаар нь “Эгшигийн учиг” ТББ-ынхан ажилласан байна. мөн “Бид монгол хүүхдүүд-2012” тоглолтод урилгаар язгуур урлагийн “Домог”, Дархан хотын “Эгшиглэнт чимээ” хамтлагуудаас гадна УДБЭТ-ын дуучид оролцох аж. Дашрамд сонирхуулахад, тус хамтлагийн хүүхдүүд 4-5 настайгаасаа эхлэн монгол ардын дуунуудаас дуулж анхны цомгоо гаргаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан