Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Элсэн цөл дэх кинотеатр

Хамгийн муухай кинотеатр Египетийн Синайны элсэн цөлд байдаг. “ Ертөнцийн төгсгөл” нэртэй энэ кино театрт өөр нэр гоёдох байсан биз.

Маш нямбайлан элсэн цөлд “суулгасан” модон сандлууд нь кинотеатрынх гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн нууцлагдмал эртний түүх өгүүлэх мэт харагдана.  Кинотеатрын 150 суудал бүхэлдээ өгөршиж хуучирчээ. Мөн дэлгэцний суурь бас проекторын байр гээд бүхэлдээ эвдэрч гэмтээд эртний нэгэн олдвор лугаа харагдах болж.

Бодоход халуун элсэн цөлд кино үзээд тухлаад суух хүн баймааргүй л санагдах юм. Гэтэл Францын нэгэн эр элсэн цөлд кинотеатр байгуулах нь бизнесийн шилдэг санаа гэж бодсон бололтой. Тэрээр кинотеарт байгуулах бүхий л тоног төхөөрөмжөө Кайрын актлагдсан хуучны нэгэн кинотеатраас олж  Синайны цөлд авчирсан байна.

Ингээд элсэн цөлд дэх кинотеатр үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болтол  кинотеатрыг үүсгэн байгуулагч маань орон нутгийн захиргаатай тохиролцоо хийхээ мартсан байжээ.  Энэ театрыг орон нутаг огт дэмжсэнгүй, дэмжихийг хүссэнгүй бололтой эрчим хүч өгөхөөс татгалзсан гэнэ.

Тийм учраас “ Ертөнцийн төгсгөл” кино театрт нэг ч кино гараагүй юм.

Энэ өдрөөс хойш тэрхүү кино театрт тухлах нь байтугай хөл тавьсан хүн ховор аж. Дээрээс нь кинотеатрт очихын тулд уртаас урт элсэн цөлийг туулах шаардлагатай болно.

Гэтэл Синайны цөлд хөтөчгүй явахыг орон нутгийн засаг захиргаанаас хориглодог байна. Хэдийгээр Египет жуулчдын орон ч гэлээ энэ цөлийг зүглэх хүн бараг үгүй учраас “Ертөнцийн төгсгөл”-д тухлах хүн цаашдаа ч гарахгүй болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан