АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Америкт нохойг тосгоны даргаар сонголоо
Америкийн Миннесота мужийн Корморан нэртэй жижигхэн тосгоны даргаар Дюк нэртэй хоньч нохой сонгогдсон байна. Тосгоны даргыг сонгох санал хураалтаар Дюк нохой гол өрсөлдөгч тосгоны дэлгүүрийн эзэн Ричард Шербрук гэгчийг илэрхий олон санал авч ялсан тухай “CBS” суваг мэдээлэв.
Энэ сувгийн мэдээлж байгаагаар шинэ дарга тосгоны оршин суугч 12 хүнийг сайн таньдаг бөгөөд тэдний дунд ихээхэн нэр хүндтэй юм байх. Дюк нь өөрийн сонгогчдын адилаар тосгоны шар айрагны газраар тогтмол үйлчлүүлдэг болохыг “ИТАР-ТАСС” агентлаг тодруулжээ.
Дюк дарга тосгоны дундуур хурдтай давхисан машин руу чанга хуцан зогсоож байдаг болохоор Кормораны оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг гэнэ.
Гэхдээ Корморан тосгоны дарга нь нэр хүнд төдий бөгөөд цалин хөлс авалгүй, сайн дурын үндсэн дээр хашдаг албан тушаал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Даргыг нэг жилийн хугацаатай сонгодог.Саналаа өгсөн хүмүүс нэг ам.долларын хандивыг төсөвт хандивладаг. Цуглуулсан мөнгийг хүмүүнлэг, буяны үйлсэд зарцуулдаг аж.
Дюкийг даргын албан тушаалд залах ёслол ирэх бямба гарагт болно. Ёслолын ажиллагаанд бэлдэх ажил ид үргэлжилж эзэд нь Дюкийг нохойны үсчинд аваачин үсийг нь нарийвчлан самнаж, бортого малгай гэх мэт ёслолын хувцас авсан байна. Амьтдын хоол тэжээл үйлдвэрлэдэг нэгэн компани Дюкийг ялалт байгуулсанд баяр хүргээд бүтэн жил идэх хүнсийг нь даахаар болж.
Нохойны ялалтыг олон нийтийн сүлжээнүүд янз бүрээр тайлбарласаар. Дийлэнх тайлбар нь хошин. Америкийн нэгэн хэрэглэгч АНУ-ын түүхэнд төлбөрийн чадваргүй болж дампуурч байсан хамгийн том хот Детройтод байсан бол зүгээр байж гэж.
Бүгд тэгш эрхтэйгээр сонгогдох, сонгох эрхтэй гэдгийг Америкт их өргөн утгаар тайлбарлан хэрэгжүүлдэг. Дюк нохойноос өмнө 1981-1994 онд Боско хочтой лабрадор үүлдрийн нохой Калифорни мужийн Санол нэртэй тосгоны мэрийн албыг амжилттай хашиж байв. 1997 онд Стаббс нэртэй муур Аляскийн Талкитна хотын мэр болж байв. Үүнээс бүр өмнө буюу 1968 онд “залуу интернационалчид” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүмүүс “Үхэшгүй мөнхийн Пигасус” хочтой бодон гахайг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх гэж оролдож байжээ.
Америкийн Миннесота мужийн Корморан нэртэй жижигхэн тосгоны даргаар Дюк нэртэй хоньч нохой сонгогдсон байна. Тосгоны даргыг сонгох санал хураалтаар Дюк нохой гол өрсөлдөгч тосгоны дэлгүүрийн эзэн Ричард Шербрук гэгчийг илэрхий олон санал авч ялсан тухай “CBS” суваг мэдээлэв.Энэ сувгийн мэдээлж байгаагаар шинэ дарга тосгоны оршин суугч 12 хүнийг сайн таньдаг бөгөөд тэдний дунд ихээхэн нэр хүндтэй юм байх. Дюк нь өөрийн сонгогчдын адилаар тосгоны шар айрагны газраар тогтмол үйлчлүүлдэг болохыг “ИТАР-ТАСС” агентлаг тодруулжээ.

0 Сэтгэгдэл