АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Оросын Ерөнхий сайдын жиргээний хаягийг хакердлаа
Оросын Засгийн газрын тэргүүний жиргээний хаягаар хакерчид орж жиргэжээ. Түүний албан ёсны хаягаар “ Огцорлоо. Засгийн газрынхаа хийж байгаа бүхнийг харахаар ичиж байна. Уучлаарай” гэсэн зурвас анх тарсан аж. “РИА Новости” агентлагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл өгөхдөө “ Одоогоор яг хэн ямар шалтгаанаар ийм үйлдэл хийснийг илрүүлээгүй байна. Гэхдээ энэ бол хакерын довтолгоо гэдгийг л албан ёсоор хэлэх байна” гэжээ. Гэтэл энэ үеэр Ерөнхий сайдын хаягаар ахин зурвас бичиж эхэлжээ. “Бид 80-аад оны тэр л үед эргэн очиж байна. Харамсалтай л юм. Гэхдээ хэрвээ миний Кремлийн хамтрагчдын хүсэл биелбэл шүү дээ” гэж бичээд “Удирдагчдын асуудалтай элдэв шийдвэрээс болж Оросын нэг ч иргэн хохирох ёсгүй юмсан” гэжээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч В.Путиний Крымд очих тухайд “ Ялтад одоо ямар нэгэн чухал зүйл шийдэгдэнэ гэж та бүхэн бодож байна уу. Үгүй л болов уу. Би ч гэсэн тэнд суугаад яах гэж, юу хийж байгаа билээ хэмээн өөрөөсөө асууж л байна” гэсэн аж. Ингээд зогсохгүй ирэх сараас эхлэн тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан тухайд “Тэтгэврийн хувьд ч дэмий л шийдвэр гарч байна. Энэ тухай Эдийн засгийн хөгжлийн яамны Беляков ганцаараа үг дуугарсны гороор тэтгэвэрт гарах нэрийдлээр танхимаас хөөгдлөө. Тэгэхээр бусад нь айлгүй яахав” хэмээн бичсэн аж.

0 Сэтгэгдэл