COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
”Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино нээлтээ хийлээ
"Милл кино компани" болон "Монголфильм групп", "Улаанбаатар фильм"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино өчидөр 18:00 цагаас III, IV хорооллын "Өргөө", "Тэнгис" кино театруудад нээлтээ хийлээ.

Нэрнээсээ эхлээд хүмүүсийн анхаарлыг татаж чадсан тус кино хүний сэтгэлийг хөдөлгөхийн зэрэгцээ гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлсэн сайхан бүтээл болсныг онцолмоор байна. Хэний ч санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн өрнөх киноны төгсгөл хэсэгт "Чоно хүртэл гичийгээ махаар сольдоггүй юм шүү" гэж хэлсэн хатуухан үг үзэгчдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэж байлаа.
Тус киноны найруулагчаар "Милл кино компани"-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор "Sweetymotion" хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат нар ажилласан байна. Гол дүрүүдэд Ч.Ундрал, Б.Анхбаяр, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.
Нээлтийн үеэр жүжигчин Б.Хуланд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаас түүний урлагт хүчин зүтгэж буйг нь өндрөөр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнасан юм. Дэлхийн стандартны дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээсэн тус кинонд үзэгч та тухлан саатаарай.

0 Сэтгэгдэл