COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Үндэсний хувцасны шоугаар 70 гаруй загварыг толилуулна
Монгол түмний хийморь бахдал болсон үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" өнөөдөр 16.30 цагт “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд эхлэх юм байна.
Үндэсний урлаг, соёл, хувцасны бүрэн хэмжээний тоглолтыг “Женко Тур Бюро” ХК нь ССАЖЯ-ны дэмжлэгээр “Торго” салонтой хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн шоу нь анх удаа зуны дэлгэр цагт задгай талбайд нийтийн хүртээл болж байгаагаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Шоунд “Торго” салоны өмнөх загварын шоугаар үзүүлсэн үзүүлбэрийн шилдэг, содон, авангард, уран сэтгэмжийн гээд 70 гаруй загварыг толилуулах аж. Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, С.Наран, “Шанз 3” хамтлаг, уран нугараачид, DJ Caран болон урилгаар Английн DJ MAC оролцож буй аж. “Баянгол” зочид буудлын “А” корпусын урдаас Цонжин Болдог руу тусгай автобус үйлчлэх юм байна. Цонжин Болдогт иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг явуулж тав тухтай орчныг бүрдүүлжээ.
Монгол түмний хийморь бахдал болсон үндэсний хувцасны загварын шоу "NOMADIC FASHION SHOW" өнөөдөр 16.30 цагт “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд эхлэх юм байна.Үндэсний урлаг, соёл, хувцасны бүрэн хэмжээний тоглолтыг “Женко Тур Бюро” ХК нь ССАЖЯ-ны дэмжлэгээр “Торго” салонтой хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн шоу нь анх удаа зуны дэлгэр цагт задгай талбайд нийтийн хүртээл болж байгаагаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Шоунд “Торго” салоны өмнөх загварын шоугаар үзүүлсэн үзүүлбэрийн шилдэг, содон, авангард, уран сэтгэмжийн гээд 70 гаруй загварыг толилуулах аж. Морин хуурын чуулга, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, С.Наран, “Шанз 3” хамтлаг, уран нугараачид, DJ Caран болон урилгаар Английн DJ MAC оролцож буй аж. “Баянгол” зочид буудлын “А” корпусын урдаас Цонжин Болдог руу тусгай автобус үйлчлэх юм байна. Цонжин Болдогт иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг явуулж тав тухтай орчныг бүрдүүлжээ.
0 Сэтгэгдэл
























