Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хөвсгөлийн уран бүтээлчид Монтуарын фестивальд оролцож байна
Бүгд Найрамдах Франц Улсын Монтуар хотноо 2014 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд “Дэлхийн соёл” уриан доор зохиогдож буй Монтуарын ардын урлагийн олон улсын 42 дахь удаагийн фестивальд Монгол Улсаас анх удаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амжилттай оролцож байна.

Энэхүү фестиваль нь Монтуар хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан, тив бүрээс үндэсний дуу, бүжгийн хамтлаг, уран бүтээлчид оролцдог, нийт 20 000 орчим үзэгчид үздэг нэр хүндтэй том фестиваль юм.

Энэ удаагийн фестивальд Францын Британи муж, Бутан, Вьетнам, Канарын арлууд, Куба, Уругвай, Ирланд, Хорват, Кени Улсын уран бүтээлчид үндэсний дуу, хөгжим бүжгийн үзүүлбэрүүдээ танилцуулж байгаа юм.

Монтуарын фестивалийн Тэргүүний урилгаар Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх С.Онон фестивалийн нээлтэд оролцож, Монголын уран бүтээлчдийг фестивальд урьж оролцуулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монтуар хот болон Монтуарын фестивальтай Монгол Улс соёлын хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, “Үүрдийн Монгол” Төрийн бус байгууллагын хамтарсан гэрээний дагуу эдгээр уран бүтээлчид 2014 оны 5 дугаар сарын 28-наас эхлэн 2014 оны 8 дугаар сарын 19-ны хүртэлх хугацаанд Франц Улсад зохиогдсон нийт 14 фестивальд оролцон тоглож байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан