COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
БНХАУ-ын Соёлын өдрүүдийн нээлт болов
БНХАУ-ын “Соёлын өдрүүд”-ийн нээлт Хятадын Дунь Хуан мужийн соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэнгээр Монголын уран зургийн галерейд эхэллээ. Уг нээлтийн арга хэмжээнд манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон БНХАУ-ын соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Улмаар Цай У сайд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхсон юм. тус музей энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан, гадаад урлагийн сан хөмрөгөөс ХХ зууны дунд үеийн гар урлалын үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан байв.
Энэхүү музейд Хятадын 270-аад үзмэр хадгалагдаж байдаг бөгөөд байгаль, хот тосгоны дүр төрх, эртний сүм хийд уран барилга, эрэгтэй эмэгтэй залуу хөгшин энгийн ард олныг дүрслэсэн алдарт хятад шаазан, мод ба үйсэн сийлбэр, нэхмэл, хатгамал, өнгөт чулуун болон маажиндсан паалангаар урласан хятад урчуудын урласан сонирхол татсан гар урлалын 40 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
БНХАУ нь нэн эртнээс дүрслэх урлагийн баян түүхтэй бөгөөд дэлхийд хосгүй гайхамшигт бүтээлүүдээр алдартай. Тэдгээр хятад уран гарт, авъяас билигт зураач урчуудын бүтээсэн түүх уламжлалын өөртөө шингээсэн баялаг тансаг ур хийцтэй үзмэрүүдийг анх удаа үзэгч олондоо толилуулж байгаагаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой байв.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Хятадын цайны ёс, ёслол урлагийн арга хэмжээгээр Хятадын соёлын төвд үргэлжилсэн юм. Энэхүү арга хэмжээнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал оролцож хоёр орны соёлын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийг ерөөн нээлтийн тууз хайчиллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Түмэн газрын цайны замын түүхэн ховор зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан байв. Түүнчлэн Хятадын мянган жилийн соёлыг шингээсэн цайны соёлын урлагийн үзүүлбэр, урлаг дахь түүний орон зай, мөн чанарыг шингээсэн цогц өдөрлөг болсон юм.
БНХАУ-ын “Соёлын өдрүүд”-ийн нээлт Хятадын Дунь Хуан мужийн соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэнгээр Монголын уран зургийн галерейд эхэллээ. Уг нээлтийн арга хэмжээнд манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаа, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон БНХАУ-ын соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Улмаар Цай У сайд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхсон юм. тус музей энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан, гадаад урлагийн сан хөмрөгөөс ХХ зууны дунд үеийн гар урлалын үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан байв.Энэхүү музейд Хятадын 270-аад үзмэр хадгалагдаж байдаг бөгөөд байгаль, хот тосгоны дүр төрх, эртний сүм хийд уран барилга, эрэгтэй эмэгтэй залуу хөгшин энгийн ард олныг дүрслэсэн алдарт хятад шаазан, мод ба үйсэн сийлбэр, нэхмэл, хатгамал, өнгөт чулуун болон маажиндсан паалангаар урласан хятад урчуудын урласан сонирхол татсан гар урлалын 40 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

0 Сэтгэгдэл