АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
31.12 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын лиценз олгоно
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хууль өнгөрсөн хавар шинчлэгдсэн. Ингэснээр эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой боллоо хэмээж буй.
Одоогоор Газрын тосны тухай хуулийг шинэчлэгдэхийг хүлээж байсан зарим асуудлуудыг шийдэж эхэлжээ. Тухайлбал, хайгуулын ажлын гэрээ байгуулах 21 хүсэлт байсан аж. Үүний 17 нь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, олборлох юм. Урд нь энэ талаар Газрын тосны тухай хуульд байгаагүй аж. Ингээд хууль эрх зүйн нь бүрдсэн тул одоогоор “Эрдэнэс Таван толгой”, “МАК” компани метан хийн хайгуул хийх, олборлох гэрээ хэлцэл байгуулах болсон байна. Үүнээс гадна Уул уурхайн газрын тосны хайгуулын хоёр талбайд сонгон шалгаруулалт зарлаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэрлэжээ.
Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хориглоод байсан хайгуулын лицензийг олгох үүд нээгдсэн. Урт нэртэй хуулиар хориглосон, хязгаарласан газарт орохгүйгээр хайгуулын лиценз олгож болох талбайн хэмжээг тогтоогоод байна. Ингээд улсын хэмжээнд 31.12 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын лиценз олгох аж. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 19.89 хувь болно. Уг талбайн 9.94 сая га буюу 6.35 хувьд нь сонгон шалгаруулалт зарлана. Үлдсэн 21.18 сая га буюу 13.54 хувьд нь өргөдлөөр хайгуулын лиценз олгохоор тогтжээ.
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хууль өнгөрсөн хавар шинчлэгдсэн. Ингэснээр эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой боллоо хэмээж буй. Одоогоор Газрын тосны тухай хуулийг шинэчлэгдэхийг хүлээж байсан зарим асуудлуудыг шийдэж эхэлжээ. Тухайлбал, хайгуулын ажлын гэрээ байгуулах 21 хүсэлт байсан аж. Үүний 17 нь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, олборлох юм. Урд нь энэ талаар Газрын тосны тухай хуульд байгаагүй аж. Ингээд хууль эрх зүйн нь бүрдсэн тул одоогоор “Эрдэнэс Таван толгой”, “МАК” компани метан хийн хайгуул хийх, олборлох гэрээ хэлцэл байгуулах болсон байна. Үүнээс гадна Уул уурхайн газрын тосны хайгуулын хоёр талбайд сонгон шалгаруулалт зарлаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл