АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ус шингээгч дэвшилтэт технологийн хэрэгцээ
Ус чийгийг богино хугацаанд өөртөө шингээн хуримтлуулж, газар тариаланг хэрэгцээт үед нь усаар хангах боломжтой дэвшилтэт технологи дэлхий нийтийн хэрэгцээ болоод байгаа бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг гишүүн орнуудаа байгалийн полимер ашиглан цацрагийн боловсруулалт хийхэд 30 гаруй жилийн турш анхааран, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
Усыг өөртөө шингээснээр 500 дахин томорч чийгээ удаан хугацааны туршид хадгалах чадвартай уг бүтээгдэхүүнийг газар тариалангийн салбарт “Ус шингээгч”, “Усны бяцхан торх” гэх мэтээр нэрлэдэг. Ус шингээгч нь далайн замаг, мөөгний иш, дал модны тос, саго цардуул зэрэг байгалийн бүтээгдэхүүнээс гаргаж авдаг учраас хөрс, хүрээлэн буй орчинд хоргүй, хаягдалгүй байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.
Дашрамд дурдахад тариалангийн талбайг услах эсвэл бороо хур орсон тохиолдолд нийт усны 50-65% нь хөрснөөс ууршин гардаг учраас ургамалд хангалттай хэмжээний ус чийг ногдож чаддаггүй байна. Иймд цацрагаар боловсруулсан ус шингээгч полимерыг бороо хур бага ордог, ган гачиг олон удаа тохиодог хуурай нутаг дэвсгэрт ашиглахад тохиромжтой. Мөн усны ууршилтыг хязгаарлаж усалгааны усыг 50% хүртэл хэмнэн, хөрсийг усны элэгдлээс хамгаалдаг.
Ургамлын үндэсний ойролцоо байрлуулсан 1кг ус шингээгч полимерийн кристалл өөртөө 200 литр борооны усыг шингээх чадалтай. Энэ нь бяцхан цэцэрлэгээс авахуулаад тариалангийн томоохон талбайг усаар хангахаас гадна ихээхэн хэмжээний цагийг ч давхар хэмнэж чаддаг. Нөгөө талаар эмнэлэг, газар тариалан, гоо сайхан, хүрээлэн буй орчны хамгаалал гэх мэт үйлдвэрлэлийн төрөл бүрийн салбарт амжилттай ашиглаж байна.

Г.Нямдулам
0 Сэтгэгдэл